
Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид Казакстаны багийг 3 дугаар үед 79:53 харьцаагаар 26 онооны зөрүүтэй хожлоо. Энэ тоглолтонд манай ОУХМ Д.Ганзул багтаа 34 оноо авчирчээ.
Энэ ялалт манай хоёрдахь ялалт бөгөөд өчигдөр манай баг Катарын багтай тоглох байсан ч FIBA буюу Олон улсын Сагсан бөмбөгийн холбооны толгойдоо алчууртай талбайд гарахыг хориглодог дүрмийн дагуу Катарын баг талбайд гараагүй тул Монголын багт техникийн хожил өгсөн юм.
Ийнхүү манай тамирчид гайхмаар сайхан тоглолт үзүүллээ. Ур чадварын хувьд илт давуу байж, 3 онооны шидэлтийг оновчтой сайн хийснээр ялалт байгуулж чадлаа.
М.Золбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.