Афганистан дахь Жамагийн цамхаг

Twitter Print
2020 оны 11-р сар 18-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

Онолын хувьд дайн байлдааны хугацаанд бүрэн сүйтгэгдэж болохоор байсан юм. Гэхдээ маш ховор азтай тохиолдлоор хангалттай сайн хамгаалагддаг.

Дайн, газар хөдлөлт, үер, түүхийн мөчлөг бүрт өөрчлөгдөөгүй хадгалагдсан нь хөзрийн ширээний ард тоглогчид шиг өөрчлөгдөж байгаа энэ улсад гайхах нэгэн үндэс болж байгаа юм. Афганистан улс Уулархаг нуруу, газар хөдлөлтийн аюултай муж улсад хамрагддаг. 1886 онд Английн хурандаагаар удирдуулсан Орос-Афганистаны хилийн комисс энэ чулуурхаг газарт хуучин цамхаг олж нээжээ.

Хэвлэлд анхны гэрэл зураг, нийтлэлийн хамт 1943-1944 онд гарч, 50-иад оны сүүлээр Францын археологичид энэ цамхагийн газрын гадаргуугийн судалгаа хийж байжээ. Хэсэг хугацааны дараа Италийн архитектор Андреа Бруно сонгосон бөгөөд тэр зөвхөн цамхаг төдийгүй хүрээлэн буй орчныг нь шалгасан байв. 2003, 2005 онуудад цөөн хэдэн бүрэн судалгааг барууны археологчид хийжээ. Хожим нь цөөн тооны хүмүүс Жамагийн цамхагт хүрэх гэж оролдож амжилтанд хүрсэн байдаг.

Энэхүү цамхаг нь Гурид гүрний богино засаглалын үед 1194 онд баригдсан юм. Энэ газарт Гуридуудын нийслэл - Фирузкух байсан гэж үздэг. Барилгын материал нь нимгэн шатсан тоосго байв. Цамхагийн өндөр нь 65 метр бөгөөд энэ нь Энэтхэгийн Кутб цамхагаас хойшхи түүхэн дэх шатсан тоосгоор урласан хоёр дахь хамгийн түүхэн барилгын нэг болж байгаа юм. Гурван шат нь найман өнцөгт суурь дээр байрладаг. Эхний шатыг Коран судрын хээ болон ишлэлээр чимэглэсэн болно. Дотор нь бие биетэйгээ холбогдсон хоёр мушгирсан шат байх бөгөөд ойролцоогоор 40 метр өндөрт өргөгдсөн. Ойр хавьд Мусульман, Еврейчүүдийн оршуулгын үлдэгдэл, сүйтгэгдсэн цайз хананууд, том усны сав байдаг.

Эргэн тойрон олон нүх, шуудуу бас байна. Археологичдын хийсэн ажлын үр дүн. Гурийчуудын соёл иргэншлийн нууц, үнэт зүйлсийн бэлгэдэл бүхий Жамагийн цамхаг аажмаар сүйрэлд орж байгаа бөгөөд түүнд хичнээн нас үлдсэн нь тодорхойгүй байна. Археологийн бүрэн судалгаа эхлээгүй байгаа бөгөөд ойрын ирээдүйд эхлэх магадлал тун бага байгаад харамсч байна.

Эх сурвалж: Наследие древных цивилазацийгаас

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.