УИХ-ын гишүүн Д.Ганболдыг намын бага хурлын гишүүнээс хасчээ

Twitter Print
2019 оны 11-р сар 28-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нарыг намын бага хурлын гишүүнээс хасчээ.

Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МАН-ын Хяналтын хороо хуралдаж, "удаа дараа намынхаа дүрмийг зөрчсөн" гэх үндэслэлээр тэднийг бага хурлын гишүүнээс нь чөлөөлсөн байна. УИХ-ын гишүүн Д.Ганболд нь ЧД-ийн МАН-ын даргаар ажилладаг юм. Энэ талаар сэтгүүлч Д.Ганболдоос тодруулахад "Бага хурлын гишүүнээс хасахын оронд бүр хөөчих хэрэгтэй" гэсэн тайлбар өгсөн байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.