Ц.Уугангэрэлийг Хууль зүйн Дэд сайдаар томилов

Twitter Print
2014 оны 09-р сар 25-нд 16:02 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн төслийн талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ.

Мөн энэ үеэр Хууль зүйн Дэд сайдаар Ц.Уугангэрэлийг томиллоо. Өнгөрсөн Мягмар гарагт болсон МАХН-ын Гүйцэтгэх товчооны хуралдаанаар түүний нэрийг энэхүү албан тушаалд дэвшүүлэхээр тохироод байсан юм. 

Тэрбээр ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд хэсгийн төлөөлөгчөөс эхлээд Төрийн тусгай хамгаалалттай газрын даргын албыг хашиж явсан туршлагатай хуульч аж. Хамгийн сүүлд Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан.

Өмнө нь Хууль зүйн Дэд сайдаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяныг мөрдөн байцаалтын явцад саад учруулсан хэрэгт буруутган албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гурван шатны шүүхээс гаргасан билээ.

 

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.