Лионел Месси хөлбөмбөгийн спортын хоёр дахь тэрбумтан боллоо

Twitter Print
2020 оны 09-р сар 16-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Испанийн Барселона багийн сүпер од Лионел Месси хөлбөмбөгөөс төрөн гарсан хоёр дахь тэрбумтан боллоо. Өдгөө 33 настай Аргентин хөлбөмбөгчин 2020 онд 126 сая ам.долларын орлого олж Форбес сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлого олсон хөлбөмбөгийн тамирчин болсон бол Криштиану Роналду 117 сая ам долларын орлоготойгоор түүний ард бичигдлээ.

Түүнээс өмнө нь Тигер Вүүдс, Флойд Мейветер, Криштиану Роналду нар тэрбумын орлого олоод буй юм. Тэгвэл энэхүү жагсаалтад багтсан хамгийн өндөр орлого олсон хөлбөмбөгчидийг танилцуулая.

Тэргүүн байранд Лионел Месси 126 сая ам.доллар,

Криштиану Роналду 117 сая ам.доллар,

Неймар 96 сая ам доллар,

Мбапе 42 сая ам.доллар

Салах 37 сая ам.долларын орлого олж эхний таван байранд оржээ. Зургаан удаагийн Баллон Дорын эзэн Месси Адидас, Пепси хэмээх дэлхийн томоохон брендүүдтэй хамтарч ажилладаг. Форбес сэтгүүл нь энэхүү судалгаагаа хөлбөмбөгийн мэргэжилтнүүд, багийн цалин хөлс, ивээн тэтгэгчид гэх зүйлсээс авдаг юм.

Б.Оргил 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.