Энэ дэлхийг юунд хөтөлж байгааг НҮБ-ын чуулган харууллаа

2014 оны 09-р сар 27-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахин өнөөдөр ээлжит их дайны ирмэгт тулчихаад байхад өөр хоорондоо арсалдсан өрнө, дорно тэнхлэгийн бодлого даан ч хэрэг алга. Өнөөдөр лалын шашны номлолоор цөс нь хөөрсөн тэрслэгчид дэлхийг таллан хуваасан дайн өдөөж байхад Америк тэргүүтэй барууныхан зөвхөн гео эдийн засгийн ашиг орлогоо чухалчилсаар байх аж. Америк дааж давшгүй өрөнд уначихаад байгаа учир дэлхийн эдийн засгийн өсөлт, эргэлтэд чөдөр тушаа болж байгаа. Тэдэнд өрнөөс гарах арга зам нь мэдээж уламжлалт, бүс нутгийн томоохон дайн боловч эргээд нэг мөсөн авслуулах нүхээ ухаж байгааг дэлхий нийт гайхашран харж байна гэхэд болно. Барууны орнууд ч Америкийн ингэж амь тэмцсэн түрэмгий бодлогоос залхчихаад байхад илүү үр дүнтэй арга зам хаймаар байдаг. Чухам энэ чиг зорилгоор Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулга уулзалтын үеэр уулзалдсан байх гэдэгт олон улсын шинжээчид найдаж байлаа. 40 минут хэртэй уулзаж ярилцсан тэд одоогийн тулгамдаж байгаа асуудлууд болох Украины хямралыг зохицуулах, гал зогсоох Минскийн гэрээ хэлэлцээрийг бүх 12 зүйл ангиар нь биелүүлэх, Ирак, Сирид даварч байгаа "Исламын улс”-ыг хэрхэх тухай болон Герман, Ираны хамтарсан цөмийн хөтөлбөрийн тухайд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орон ямар бодол төлөвлөгөөтэй байгаа талаар ярилцаж санал бодлоо солилцсон болохыг хэвлэлийн мэдээнд дурьджээ.

Тэдний яриа хэлэлцээрийн явцад харин хоёр талаас тодорхой хүрээнд дээр буулт хийх тухай асуудал хөндсөн өнгө аяс харагдаж байна гэхэд болно. Америкийн хувьд Украины хямралд гал өрдсөн гол зорилго нь одоо гүйцэлдсэн учир тодорхой хүрээнд тэдний сонирхол буурсан гэж олон улсын ажиглагчид үзэж байх зуур Ерөнхийлөгч Барак Обама харин Украйнд цэргийн тусламж болгон нэмж таван сая доллар өгөх шийдвэр гаргачихлаа. Байлдааны зэвсэглэлийн бус тоног төхөөрөмж нийлүүлэх, цэргийн албан хаагчдыг сургаж дадлагажуулахад уг хөрөнгө зарцуулагдана гэдгийг санамж бичигт зааж өгөөд зогсохгүй 1961 оноос хэрэгжиж эхэлсэн гадаадын улс онуудад тусламж дэмжлэг үзүүлэх тухай АНУ-ын хуулийн дагуу олгож байгаа тусламж гэдгийг онцолжээ. Гэтэл уг хуулийн дагуу тусламж үзүүлэх асуудлыг хариуцсан Жон Керрид  Америкийн аль ч яам, засгийн газрын байгууллагуудыг хөдөлгөж дахиад Украинд 20 хүртэлх сая доллар олгох бүрэн эрхтэй болж байгаа аж.

Энэ мэтээр Украйны хямралыг торгоох биш харин цаашид гүнзгийрүүлсээр байх төлөвтэй. Өнгөрсөн долоо хоногт Петр Порошенког Вашингтонд айлчлах үеэр цагаан ордны засаг захиргаанаас түүнд 53 сая долларын нэмэлт тусламж өгсөн, үүнээс 46 сая долларыг "аюулгүйн салбарын үйл ажиллагаанд" буюу Украйны зэвсэгт хүчин, хил хамгаалах албыг бэхжүүлэхэд зарцуулагдана гэдгийг цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Харин үлдсэн цөөхөн хэсэг нь Украйны зүүн хэсгийн хямралыг зохицуулах явцад гарах олон улсын хүмүүнлэгийн байгууллагад хэрэгтэй зардал болж байгаа аж. Америкчууд эхнээсээ Украйнд байлдааны зэвсэг техникийн тусламж ердөө хялайлгахгүй гэж мэдэгдэж ирсэн боловч, Украйны цэргийн хүчин байлдааны үйл ажиллагаа явуулах бүх талын нөхцөл боломж олгох асуудалд онцгой анхаарч байгааг юу гэж үзэх ёстой юм бол? Чухам энэ асуудалтай холбогдуулан цагаан ордноос өгсөн албан ёсны мэдэгдлээр бол Украйны армид сумнаас хамгаалах хантааз, шөнийн харааны хэрэгсэл, холбооны тоног төхөөрөмж болоод автомашин, эргүүлийн хөлөг онгоц, хувцас хэрэглэл, эм бэлдмэл олгож байгаа болохоос зэр зэвсэг ер өгөөгүй аж. Одоо энэ мэтийн тусламж нийтдээ 291 сая долларт хүрээд байгаа бол дээр нь нэг тэрбум долларын Америкийн зээлийн баталгаа олгоод байна.

АНУ-ын ирэх оны холбооны төсвийн төсөлд Барак Обама Украйнд дахин туслахаар 45 сая доллар суулгах хүсэлтээ Конгресст тавиад байгаа бөгөөд үүнийгээ Украины "батлан хамгаалах боломжыг бэхжүүлж, АНУ болон Өрнөдийн бусад улс орны цэргийн хүчинтэй шуурхай хамтран ажиллах түвшинг нэмэгдүүлэх" зорилготой гэж тайлбарлаж байгаа аж.

Ийм нөхцөл байдалд Орос ямар хариу арга хэмжээ авах нь тодорхой, гарцаагүй мөргөлдөөнд дуудаж байгаа мэт. ОХУ анхнаасаа л Украйны хямралыг дэргэдээс нь урьдчилан харж зээл туслалцаа үзүүлж байсныг АНУ тэргүүтэй өрнөдийнхөн болоод Европын холбоонд нэгдэх сонирхолтой дотоодын хүч бусниулж орхисныг дэлхий дахин харж л байсан.

Гэтэл лалын шашны тэрс үзэлтнүүд дэлхий дахиныг дайнд өдөөн хатгаж байгаа энэ үед Америк хаа сайгүй гүйж очиж, дагаж дэвдэгнээд байгаа мэт дүр зураг одоо харагдаж байна. Өөрсдийнхөө олхиогүй шуналаас улс орноо бусниулсан Украины олигархи улс төрчид харин энэ сиймхий мэт боломжыг хэр чадлынхаа хэрээр ашиглаад зогсохгүй, улам даврах болсоныг тус улсын ерөнхий сайд Арсений Яценюкийн НҮБ-ын Ерөнхий Ассамблеин чуулган дээр хэлсэн үг нотолж байна.

Тэрээр, Крым болон зүүн хэсгийн газар нутагт Киев хяналтаа тогтоож чадсан цагт Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах хэрэгтэй. Ерөнхий Ассамблеин хуралдаанд үг хэлсэн хүмүүс "Исламын улс"-ын террорист аюул занал, Эбола вирус, Украины нөхцөл байдлын талаар асуудал хөндөж байна. “Үнэндээ би энэ танхимд байгаагүй бол баяртай байх байсан юм. Украйн улс терроризм гэдгийг зүгээр үг хэлээр бус, үнэн бодитоор үзэж байгаа ганц улс" гэж хэлсэн нь олон улсын анхаарлыг эрхтгүй татлаа. Юу гэсэн үг вэ, “олгой хагаравч тогоон дотроо гэдэг шиг өөрсдөө асуудлаа шийдэж чадалгүй, өрөөлд садаа тээг болж байгаа тэднийг дэлхий нийт харааж зүхэхдээ тулаад байхад, наад зах нь Европ, Америкийн фермерүүд тэднийг аль муугаараа хэлж өөрсдийн эрх баригчдыг гайхаж суугаа.

Гэтэл Украины ерөнхий сайд бүр тус улсын цөмийн зэвсгээс тусгаар статусын тухай асуудлыг хөндөж, 20 жилийн өмнө гэхэд Украйн "дэлхийд гуравт орох цөмийн зэвсэгтэй гүрэн" байсан, гэвч Будапештийн хэлэлцээрийн меморандум ёсоор "тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын баталгаа" болгож алдахаас өөр аргагүй байдалд хүрсэн маягийн жаахан гуниг харууслын өнгөтэй юм ярьсан байна. Ийм л холион бантан дунд дэлхийн хэмжээний улс төрчид хутгалдчихаад сууж байна даа. Гэтэл энэ хударгаар “Исламын улс” лалын ертөнцийг дайнд босгоход бэлэн болчихоод байдаг. Нөгөө хаа сайгүй хүртээмжтэй Америкчууд ч яах аргагүй өдөөгдөж эхнээсээ дайн тулаан эхлүүлээд байгаа энэ цаг үе цаашдаа хаашаа, юунд хөтлөх юм бол доо? Энэ янзаар бол тодорхой биз дээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (91.141.3.80) 2014-11-27 03:03
      • 0
      • 0

      elbegdorj pizda buunguutaa gurjiin nogoo novsh shig zugtaana harj baigaarai zugtahgui bol ganz hudagt yasaa tavina ee hoorhii gej amerikiig dagaj daldganaval tegdeg yum

      Хариулах

    • Зочин

      (91.141.3.80) 2014-11-27 03:03
      • 0
      • 0

      elbegdorj pizda buunguutaa gurjiin nogoo novsh shig zugtaana harj baigaarai zugtahgui bol ganz hudagt yasaa tavina ee hoorhii gej amerikiig dagaj daldganaval tegdeg yum

      Хариулах

    • Зочин

      (91.141.3.80) 2014-11-27 03:03
      • 0
      • 0

      elbegdorj pizda buunguutaa gurjiin nogoo novsh shig zugtaana harj baigaarai zugtahgui bol ganz hudagt yasaa tavina ee hoorhii gej amerikiig dagaj daldganaval tegdeg yum

      Хариулах

    • Зочин

      (202.179.15.31) 2014-09-29 12:15
      • 0
      • 0

      НҮБ ӨӨРӨӨ БУДЛИАН ТАРИГЧИД ШҮҮ ДЭЭ.ЕХ ГЭЖ ХОЁР НҮҮРТ ОРОС УЛС БОЛ ҮНЭХЭЭР ДАЙЧИН ЗАН ЧАНАРАА ГАРГАЖ БАЙГАА.УКРАЙНУУД Л ӨӨРСДӨӨ ЕХ НЭГДЭХ ГЭЖ УЛАЙРААД АМЕРИКИЙН ИДЭШ БОЛЖ БАЙНА Ш ДЭЭ.АМЕРИК ЭНЭ ҮЙМЭЭНИЙГ ДАЛИМДУУЛАН УКРАЙНД ТУСАЛЖ БАЙГАА ДҮР ҮЗҮҮЛЭЭД ОРОСТОЙ ДАЙТАХ САНАА АГУУЛЖ БАЙНА.ОРОСУУД МИНЬ УРАГШАА

      Хариулах

    • zochin

      (103.229.121.204) 2014-09-28 12:13
      • 0
      • 0

      Er ni uls ornii gazar nutgiig zevsgiin hucheer dairch avna gedeg teneg hereg shuu. ta nar bodood uz l de. hytduud manaid tsereg oruulaad urd heden aimgiig avchihval bid nar temtsne l biz de. Putin gej hunees bolson shuu de.

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.179) 2014-09-27 21:32
      • 0
      • 0

      хэдийдээ америкт тийм их хайртай болчихсон юм энэ украйнчууд

      Хариулах

    • Зочин

      (180.149.78.26) 2014-09-27 20:32
      • 0
      • 0

      МЕНГЕ ЦУС ДАГУУЛЖ ТЕРСЕН ГЭЖ ЯМАР АГУУ СЭТГЭГЧ ХЭЛЭЭ ВЭ!!!! БУСАД БУХ АСУУДАЛ ХУЙНАА!!!!!!!

      Хариулах

    • сувд

      (122.201.29.237) 2014-09-27 20:27
      • 0
      • 0

      бүс нутагт маань л тайван байгаасай гэж залбирч суухаас даа. 2 хөрш тайван бол бид ч айлтгүй дээ

      Хариулах

    • Зочин

      (182.160.43.31) 2014-09-27 17:24
      • 0
      • 1

      өчүүхэн улсын иргэд өчүүхэн юм ярь битгий том баа үхэрнүүд

      Хариулах

    • zochin

      (202.179.20.191) 2014-09-28 11:48
      • 0
      • 0

      Haa saigui iljignuud Internet erh chuluu gej hudlaa manai ulsturchdiig hatgachihaad uursduu eldviin comment bicheed yas hayad suuj bh um daa. Iljignuudiig hyanaj chadahaa baijee, manai tur zasag.

      Хариулах

    • Зочин

      (202.179.2.107) 2014-09-28 10:17
      • 0
      • 0

      Муу саарал илжигсанаа муутай үхээр чиодд өвөл болхоор Монгол нутагт минь тархи чинь хөлдөж үхнээ чи өчүүхэн новшийн баас чинь

      Хариулах

    • 66f8ccfc

      (103.229.121.54) 2014-09-27 17:16
      • 0
      • 0

      Украйны шинэ засгийн газрыхан яах гэж анхнаасаа хэл соёлоор нь оролдсон юм бэ? Зүүн Украйнчуудын дийлэнх нь орос гаралтай орос хэлтэнгүүд, оросоор ярьж бичихийг нь хааж боогдуулсан хууль гаргасанд иргэд нь дургүйцэж 2 хуваагдсан шүү дээ,тэгээд болоогүй байшин дотор хөөж оруулаад шатааж алсаншдэ,хэрэгтэнгүүдийг үндэсний баатар мэтээр ямар ч ялгүй суллачихсан, дотроо иргэдээ ялгаварлаж өөрсдөө л дайн өдүүлсэн, удахгүй байдал бишдэж хэдэн улс төрчид нь баруун руу зугатана даа Сакашвили шиг !!

      Хариулах

    • Зочин

      (76.173.134.30) 2014-09-27 16:49
      • 3
      • 0

      Энэ одоо ямар эргүү гар юу бичмэр аядав даа. Оросууд дайн эхэлж Украйныг жагсаал цуглаантай мөн эдийн засаг нь авилгалд автсан, хүч чадал дорой байхад Крымыг нь булааж аваад ханахгүй олон нийтийн санаа бодлыг Крымээс холдуулах зорилгоор зүүн Украйнд тонтворгүй байдал улмаар дайн эхлүүлсэн шүү дээ. Ер нь эр хүний хувьд ч гэсэн сул дорой, ядарсан хөршөө дээрлхэнэ гэдэг хамгийн хуншгүй занг Путин гаргасан шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (202.179.2.107) 2014-09-28 10:20
      • 0
      • 1

      Овоо босгоогүй бол шаазгай юунд сууна вэ? гэж үг байдаг Путин энэ тэр гээд юу яриад байгаа тархиа угаалгасан манкурт боол вэ? чи ийм тэнэг юм бодож явдаг мангуу бас байхиймаа Америкийг их шүтээд тархи нь цагаан болчихсон амьтан байна чи

      Хариулах

    • ban gi mun

      (150.129.141.158) 2014-09-27 16:21
      • 0
      • 1

      NUB-iin darga Amerikiin gar hul solongos hun baigaa tsagt yamar ch ur dun garahgui

      Хариулах

    • хөөрхий

      (150.129.143.168) 2014-09-27 15:11
      • 0
      • 1

      нүб ч гэж дээ нэрнээс цаашгүй болж дээ

      Хариулах

    • Зочин

      (202.179.2.107) 2014-09-28 10:21
      • 0
      • 0

      Яг гучаад оны Лиги наци шиг шал хэрэггүй бэлэг тэмдэг Америкийн ялгадас

      Хариулах