Хувийн эзэмшлийн автомашины тоо 26 мянгаар нэмэгджээ

Twitter Print
2014 оны 09-р сар 25-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан тоон мэдээллээр нийслэл хотод бүртгэлтэй автомашины өсөлтийн жилийн дундаж хурдацыг сүүлийн 3 жилээр тооцож үзэхэд жилд дунджаар 16,5 хувийн өсөлттэй гарчээ. Тухайн жилийн өсөлтөөр нь авч үзвэл 2011 онд 28,9 хувийн өсөлттэй байсан дундаж хурдац 2012 онд 9,1 хувь болж огцом буурсан хэдий ч 2013 онд нийслэлийн хэмжээнд 257,5 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын улсын үзлэгт хамрагдсан байна. Энэ нь 2012 оноос 28,5 мянга, 2011 оноос 46,8 мянгаар өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын хэмжээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан нийт тээврийн хэрэгслийн 66,9 хувьтай тэнцэж байгаа юм.

2013 оны техникийн хяналтын үзлэгийн нийслэлийн дүнгээс харахад нийт тээврийн хэрэгслийн 71,6 хувийг зөвхөн суудлын автомашин эзэлж байна. Энэ тооноос харахад нийслэлийн арван автомашин тутмын долоо нь суудлын автомашин байгаа бөгөөд нийт суудлын автомашины 85 хувь нь иргэд, хувь хүмүүсийн эзэмшилд бүртгэлтэй байдаг байна.

Хувийн эзэмшлийн автомашины тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж буйг тоон үзүүлэлт харуулж байна. Нийт суудлын автомашиныг маркаар ангилбал Honda-4,4 хувь, Nissan-9,5 хувь, Hyundai-15,2 хувь, Тoyoto-51,9 хувь, бусад төрлийн автомашин 15 хувийг эзэлж байгаагаас 723 нь нийслэлд амьдарч байгаа гадаадын иргэдийн нэр дээр бүртгэлтэй байдаг байна.

 

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.