Кофены зохистой хэрэглээ

Twitter Print
2019 оны 11-р сар 20-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Кофе уухад хүний тархины үйл ажиллагаа сэргэдэг нь түүнд агуулагдах кафейн хэмээх бодистой холбоотой. Хүн хоногт 400мг кафейн хэрэглэх нь зохистой гэж үздэг.

Энэ нь 2 аяга цэвэр хар кофе (американо) гэсэн үг. Харин энэ 2 аяга кофегоо нэг дор уух хэрэггүй. Өглөө 09-11 цагийн үед нэгийг нь үдээс хойш 14-17 цагийн хооронд үлдсэн нэгийг нь уух нь тохиромжтой. Энэ цагуудад өдрийн хэмнэлийг зохицуулдаг кортизол дааврын ялгарал буурсантай холбоотойгоор эрч хүчээ сэргээх зорилгоор кофе ууж байгаарай. Хэрвээ та ногоон цай, энержи дринк, кола, хар шоколад зэргийг хэрэглэдэг бол дээрх хүнснээс кафейн мөн авч байгаа тул кофеныхоо хэмжээг бууруулах нь зүйтэй юм.

Эцэст нь хэлэхэд кофег сахаргүй, нэмэлт сүүгүйгээр ууж заншвал таны эрүүл мэндэд тустайгаас гадна цэвэр кофены амтыг мэдрэх болно.

Эх сурвалж: Цахим Эмч

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.