Гурван бөхөөс допинг илэрчээ

Twitter Print
2020 оны 09-р сар 10-нд 19:59 цагт
Мэдээний зураг,

Гурван бөхөөс допинг илэрсэн асуудал олны анхаарлыг татаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Улсын аварга Н.Батсуурь, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Б.Бат-Орших нараас допинг илэрчээ. 

Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Орших нь энэ жил аймгийн арслан Ц.Сандагдоржоор тав давж, Улсын начин болсон юм. Шинжилгээний хариу уржигдар ирсэн бөгөөд допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг тун удахгүй Баяр наадмыг зохион байгуулах комиссоос албан ёсоор зарлана гэв. 

Сануулахад, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны шөвгийн 16-д тунан үлдсэн бөхчүүдээс сэргээш /допинг/-ийн шинжилгээ авдаг. Уг шинжилгээг Олон улсад итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын лабораторит шинжилдэг аж. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.