Цөлжилттэй хамтран тэмцэх асуудлаар ярилцжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 25-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

“Төв Азийн ойн стратегийн түншлэл” сэдэвт бүс нутгийн хурал энэ сарын 23-24-нд Бээжин хотноо боллоо. Хурлаар төв Азийн ойн салбарын стратегийн түншлэлийн санаачлагыг талаар хэлэлцлээ. Монгол Улс энэ түншлэлд онцгой анхаарал хандуулж Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор З.Цогт нар оролцов.

Манай төлөөлөгчид бүс нутагт ялангуяа говь, тал хээрийн бүсэд цөлжилттэй тэмцэх, ойг нөхөн сэргээх, ойжуулах талаар Хятадын Ойн хороотой тусгайлан уулзалт хийж харилцан санал солилцлоо.

Хуралд Монголоос гадна Казакстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, БНХАУ зэрэг улсаас төлөөлөгчид иржээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.