
Гадилд наасан наалт ямар утгатай болохыг та мэдэх үү?
Амьдралдаа ядаж нэг удаа гадил жимсний наалтыг анзаарвал эдгээр нь юу гэсэн үг болохыг та бодож үзнэ. Тэгэхээр:
Хэрэв 3, 4 гэсэн тоогоор эхэлж, 4 оронтой кодтой бол бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн эрчимжсэн зарчмаар ургуулсан гэсэн үг бөгөөд энэ нь бордоо, пестицид ашиглахыг хэлнэ.
Бүтээгдэхүүн нь 9 гэсэн тоогоор эхэлсэн 5 оронтой кодтой байвал тухайн бүтээгдэхүүнийг олон мянган жилийн турш уламжлалт аргаар ургуулсан гэсэн үг юм. Одоо энэ аргыг "органик" гэж нэрлэдэг бөгөөд өөрөөр хэлбэл пестицид, бордоо хэрэглээгүй байдаг.
Бүтээгдэхүүн нь 8 гэсэн тоогоор эхэлсэн 5 оронтой кодтой байвал тухайн бүтээгдэхүүнийг генетикийн хувьд өөрчилсөн эсвэл GMO гэж нэрлэдэг. Худалдан авахдаа маш анхааралтай ажиглаарай.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.