Тоглолт дууссан ч дайчин чанар нь унтраагүй Монголын сагсан бөмбөгийн тамирчид

Twitter Print
2014 оны 09-р сар 25-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Азийн спортын их наадам БНСУ-д амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар Азийн бар хэмээх БНХАУ, БНСУ, Япон гэсэн гурван их гүрэн багийн дүнгээр тэргүүлж байгаа аж. Талбайн эзэн орны хувьд бүх зүйл тэдний талд байдаг. Цаг агаар, спортын цэнгэлдэх хүрээлэн, зарим спорт дээр шүүгч хүртэл нутгийн тамирчинд талтай ханддаг. Гэтэл БНСУ-Монголын эрэгтэйчүүдийн хэсгийн тоглолтын үеэр Монгол талбай дээрээ байгаа юм шиг хөгжөөн дэмжигчтэй байсан хэмээн Солонгосын нэгэн мэдээллийн сайт дээр бичжээ.

БНСУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн дэлхийн аваргад оролцсон, энэ төрлөөр тивдээ тэргүүлэгч орон юм. Харин нутаг дээрээ Монголын шигшээд эхний үед хожигдож эхэлсэн нь дасгалжуулагчийг нь хүртэл тун ч сандаргасан. Гэвч манайхан төгсгөлийг тааруу хийж 90:67-гоор Өмнөд Солонгосын багт хожигдсон билээ.

БНСУ-ын нэгэн мэдээллийн сайтад бичсэн нийтлэлийг засвар оруулалгүй танд хүргэж байна.

Олон улсын тэмцээнд талбайн баг буюу “home" баг "бүү"-лүүллээ.

Сагсан бөмбөгийн талбайд өнөөдөр санаанд оромгүй дүр зураг буулаа. Солонгос болон Монголын сагсан бөмбөгийн баг "2014 Инчон Азийн наадам"-д “D” хэсэгт хуварилагдан орж 24-ны өдөр буюу өнөөдөр 화성종합경기타운 (Газрын нэр) болж талбайн эзэн баг Солонгосчууд хэсгийн анхны тоглолтоо хийсэн юм.

Манай орныг дайлаар мордох гэж байгаа мэт нүсэр хөгжөөн дэмжигчид Монголын багийг дэмжихээр цугларсан нь гайхалтай харагдаж байлаа. Тоглолт эхлэнгүүт децибел (дууны түвшинг илтгэх нэгж) маш өндөрсөж эхэлсэн. Тэд манай орон луу шууд дайралт хийж  "бүү-үү" гэж ("boo"-бусдыг шоолон тохуурхах, мөн тийм үг юм уу, үйл хөдлөл) орилж эхэлсэн аж.

Огтхон ч төсөөлөөгүй гэнэтийн зүйл болж довтолгоо хийх бүр "Монгол", "Монгол" гэж уухайлж, царайнаас нь эртний дайчин баатар монголчуудын эрэмгий зориг, цаанаа нэг нэгдсэн хүч мэдрэгдэж байлаа. Мөн зориулалтын хөгжөөн дэмждэг зүйл ашигласан, том далбааны жигдрэлт гээд үнэндээ л заалыг бүхэлд нь эзэгнэж байв. Энэ нь мэдээж шууд Монголын тамирчдад хүч өгсөн. Тоглолтын дараа 유재학 дасгалжуулагч хэлэхдээ “Монголын сагсчид өнгөрсөн жилтэй харьцуулахад илт сайжирсан байна. Нэгхэн жилийн дотор 3 онооны шидэлтийн ур чадвар нь ийм сайн болж болно гэж үү. Хамгаалалт нь бас их сайжирсан харагдлаа. Тэд яг өлсгөлөн барс шиг л дайрч байлаа” гэсэн байна. Монгол ийнхүү энэ Азийн тоглолтын "шинэ салхи" болон гарч ирлээ. Монгол улсыг үүнээс өмнө FIBA-ийн жагсаалтаас олж харах ч хэцүү байсан тийм баг биш болж гэдгийг дэлхий дахинд батлан харууллаа. 김선형 (Тамирчин) хэлэхдээ “Тоглолт эхлээд бид хожигдож эхлэхэд энэ нэг их удахгүй дээ гэж бодож байтал тэдний эрч хүч саарах нь битгий хэл бүр эрчимжсэн. Монголын баг талбайн эзэн мэт биднийг эзэгнэж байхыг мэдэрч эхэлсэн” гэсэн байна.

Солонгосын бусад тамирчид санал бодлоо хэлэхдээ “Монгол орноо дэмжсэн фэнүүд байнга уухайлж, санаачлагыг авах гэж үнэндээ л шаргуу зүтгэсэн. Бүх зүйл дуусч нэлээн хэдэн онооны зөрүүтэй байхад л тэд нэг оноогоор хожигдож байгаа мэт л дайрч байсан. Монголын баг таван өдөр дараалан тоглосон учир тэд маш их ядарсан байсан ч 67-90-ээр хожигдсон нь том амжилт. Тоглолт дууссан ч дайчин сэтгэл нь унтрахгүй байсан тэдэнд манай Солонгосын хөгжөөн дэмжигчид хүртэл баяр хүргэж алга ташиж байсан” гэж бичжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.