Дагестаны дөрвөн бөх осолд оржээ

Twitter Print
2020 оны 03-р сар 29-нд 18:42 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Дагестаны бөхчүүд “Волксваген” автомашинтай явж байгаад Чечений Грозныйгийн замд "Газель" ачааны тэрэгтэй мөргөлджээ.

Тодруулбал, “Нур-Султан-2019” ДАШТ-ий мөнгөн медальт Магомедрасул Идрисов, Оросын аварга Рамиз Гамзатов, Иван Ярыгиний Гранпригийн хүрэл медальт Халил Аминов, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Ахмед Усманов гэсэн дөрвөн бөх Кисловодск хотын олимпийн бэлтгэлийн баазаас нутаг руугаа буцаж яваад осолд оров. Ослоор Идрисовын гараа хугарч, Аминов хөнгөн бэртэж, жолоо барьж байсан Усманов болон Гамзатов хоёр гэмтээгүй байна. Ачааны автомашины жолооч хөнгөн бэртэл авчээ.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.