Монголчууд дэлхийн жишгээс 4.2 дахин бага цалин авдаг

Twitter Print
2014 оны 09-р сар 25-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөрийн яамнаас нэг иргэний дундаж цалин 700  мянган төгрөг байна гэсэн судалгаа гарчээ.

Харин энэ нь дэлхийн жишгээс даруй дөрөв дахин бага юм. Тодруулбал гадны улс орнуудын нэг хүний өдрийн дундаж цалин нь 75-80 орчим ам.доллар бөгөөд  Дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас улс орнуудын дундаж цалинг 1500 ам.доллар хэмээн тогтоожээ. Энэ нь манайхаар  3 сая орчим төгрөг болж буй бөгөөд дэлхийн жишгээс  4.2 дахин бага байна.

Харин ажлын цагийн хувьд ижил буюу долоо хоногт 40 цаг, сард 160 цаг  ажилладаг байна. 1996 оноос хэрэгжиж буй хуулийн зохицуулалтаар бүх аж ахуйн нэгж байгууллагууд долоо хоногийн таван өдөрт шилжсэн. Гэсэн ч зарим аж ахуйн нэгжүүд өдрийн ажиллах цагийг уртасгадаг. Үүнийг Монголын Үйлдвэрчний эвлэлээс буруушаасан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.