Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эрсдэл үүссэнд УИХ-ын гишүүн Л.Болд буруутай юу

Twitter Print
2019 оны 10-р сар 14-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүссэнийг УИХ-ын дарга ч тэр, Сангийн сайд ч хүлээн зөвшөөрсөн. Улмаар УИХ-ын дарга холбогдох албаны удирдлагуудыг дуудан уулзаж, яаралтай арга хэмжээ авах, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэгдсэн юм.

Тэгвэл Монгол Улс яагаад “Саарал жагсаалт”-д ороход ойрхон болсныг зарим улстөрчид зарлаж эхлээд байна. Тодруулбал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Саарал жагсаалтад оруулах асуудал нэг сайд, нэг банкаар дамжуулж Хойдуудад байлдааны онгоцны мотор зарах гэж оролдсоноос эхэлсэн” хэмээн өөрийн твиттер хуудастаа жиргэсэн байна.

Өмнө нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар нэр дэвшүүлэх үеэр энэ тухай дурьдаж байсан юм. Ингэхдээ “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа.

Танаас болж хоёр хүнд Хойд Солонгост цаазлуулсан. Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яах уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” хэмээн УИХ-ын гишүүн Л.Болдод хандан хэлж байсан юм. 

Image result for б.хурц

Ямартай ч, Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулах эрсдэлтэй болгосон хүн нь сайд асан Х.Тэмүүжингийн хэлснээр Л.Болд бололтой.

Хэрвээ Монгол Улс “Саарал жагсаалт”-д орвол:

  • Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах;

  • Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;

  • Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;

  • Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;

  • Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ.

​Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.