Новак Жокович хожигдож Данийл Медведев анхны их дуулгадаа түрүүллээ

Twitter Print
2021 оны 09-р сар 13-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн талбайн теннисний хамгийн том дөрвөн их дуулгын нэг болох Америкийн нээлттэй тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Данийл Медведев түрүүлсэн бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд Эмма Радукану түрүүлж хоёулаа анхны их дуулгын цомоо өргөлөө.

Хатуу талбайн аварга шалгаруулах Америкийн нээлттэй тэмцээн өндөрлөж ялагчдаа тодрууллаа. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд дэлхийн нэг хоёр бичигдэж буй Новак Жокович болон Данийл Медведев нар хоорондоо таарсан юм. Өдгөө 25 настай Медведев "Их дуулга" -ын өмнөх хоёр финалд хожигдсон ч энэхүү их дуулгад 6-4 6-4 6-4 харьцаатай ялалт байгуулжээ.

Харин дэлхийн чансааны номер нэг Жокович энэ жил аль хэдийн Австралийн нээлттэй тэмцээн, Францын нээлттэй тэмцээн, Уимблдоны аварга болоод байсан юм. Өдгөө 34 настай Серб теннисчин мөн "Их дуулга" -ын эрэгтэйчүүдийн төрлийн 21 дэх түрүүгээ авч, рекорд амжилтаа ахиулж байлаа.

Энэхүү ялалт нь түүний өрсөлдөгч Рожер Федерер, Рафаэль Надал нараас их дуулгад олон түрүүлсэн амжилтыг түүнд өгсөн. Мөн нэг жил дөрвөн их дуулгад түрүүлэх боломж олдоод байсан ч ийм зүйл болсонгүй.

Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд Эмма Радукану болон Лайла Фернандез нар таарсан юм. Ази гаралтай хоёр тоглогчийн тулаанд 6:4, 6:3 харьцаатайгаар Эмма Радукану түрүүллээ.

Радукануг 1977 онд Уимблдонд том цом хүртсэн хамгийн сүүлчийн британи эмэгтэй Виржиниа Уэйд дэмжиж байлаа. Радукану тоглолтын дараа "Виржиниа Уэйд болон Тим Хенман энд байх нь маш чухал зүйл. Тэд бол Британийн нэр төр болсон тамирчид бөгөөд тэдний мөрөөр явах нь надад итгэлийг өгдөг гэжээ.

Дэлгэрмаагийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.