Нуруу яагаад гэнэт мурийж татдаг вэ?

Twitter Print
2023 оны 06-р сар 21-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Нурууны нугалмуудын хооронд жийргэвчний үүрэг гүйцэтгэн тусгаарлаж орших зөөлөн эд буюу диск нь нурууны суулт, аль нэг нугалмын огцом гулсалт, гэнэтийн огцом ачааллаас болж шахагдсан зэрэг ямар нэг шалтгааны улмаас үүссэн булчингийн чангарлын улмаас хэт шахагдана.

Диск ийм үед нугалмын ирмэгийг давж цүлхийсэн, гаднах олон давхар фиброзон бүрхүүл нь урагдаж ивэрхий үүссэн гэсэн шалтгаануудын улмаас нугалам бүрийн түвшинд нугаснаас салбарлан гардаг захын мэдрэлийн судлуудыг хавчин шахсанаас гэнэтийн нурууны өвдөлт үүснэ. Булчин хүчтэй чангарсанаас, өвдөлт ихтэй үед нуруу мурийна.

Тэгэхээр нурууны өвдөлтөөс болж нуруу мурийсан уу, буруу суулт дадал хэвшлээс мурийсан уу, бүүр мурийлтаас болж өвдөлт үүсч байна уу гэдгээ сайн ялгах хэрэгтэй юм.

Цаг алдвал бүүр мэс заслын эмчилгээ шаардлагатай болж магадгүй тул эрт оношлуулж, яаралтай эмчлүүлэх шаардлагатай.

Уламжлалт анагаах ухааны их эмч Н.Алтанхундага

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.