Дэлхийн хошой аварга Э.Содномпилжээ нийслэлийн хүндэт иргэн боллоо

Twitter Print
2019 оны 12-р сар 17-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Пауэрлифтингийн тамирчин, дэлхийн хошой аварга, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Азийн тивийн аварга, УАШТ-ийн таван удаагийн аварга Э.Содномпилжээг “Нийслэлийн хүндэт иргэн” цол тэмдгээр шагналаа.

Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард пауэрлифтингийн ДАШТ-ийн эрэгтэйчүүдийн -107кг-д 247 кг-ыг өргөж түрүүлсэн нь дэлхийн дээд амжилтад тооцогдож, улмаар “Гиннесийн ном”-нд бүртгэгдсэн билээ. “Нийслэлийн хүндэт иргэн” цол тэмдгийг НИТХ-ын дарга Р.Дагва гардуулан өгсөн юм. Үүний дараа Э.Содномпилжээ “Миний гаргасан амжилтыг өндрөөр үнэлж, өндөр дээд шагналаар шагнасан Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Нийслэл хотынхоо хүндэт иргэн гэсэн хүндтэй энэ нэр хүндийг өргөж, үлгэр жишээ иргэн байх болно. Мөн цаашдаа бэлтгэл сургуулилтыг хичээнгүйлэн хийж, дэлхийн номер нэг гэсэн энэ амжилтаа хадгалж үлдэхийн төлөө улам илүү хичээж байна” гэлээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.55.188.83) 2019-12-17 15:10
      • 0
      • 0

      Bayr hurgie. Amidral chini amjilt az jargalaar bylhaj baig.

      Хариулах