
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Батжаргал, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн мэдээллийг сонслоо. Хуулийн хуулийг 2023 оны хаврын чуулганы хугацаанд батлах зорилт тавьсан. Үүнтэй холбоотой Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн П.Анужингаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, анхны хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон байна. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн” гэв.
П.Анужин: Хуулийн төсөлд биечлэн уулзалт, цахим хаягаар нийт 30 гаруй мянган иргэнээс санал авсан
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Үүний дараа ажлын хэсэг байгуулж улс орон даяар хуулийн төслөө танилцуулж, төлөөллийн байгууллага болох ҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, залуучуудын байгууллагууд, сайн дурын даатгал төлөгч, хамрагчид зэрэг нийгмийн бүхий л төлөөллийг хамарсан уулзалтуудыг хийсэн. Нийт 21 аймгаас 11-т нь Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг танилцуулж, иргэдийн саналыг авсан. Цахим хаягаар дамжуулж нийт 30 гаруй мянган иргэдээс санал авч, багцалж зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаж, ажлын хэсэг дээрээ нэгтгэн ажиллаж байна.
Нийгмийн зүгээс тэтгэвэр тогтоох дараалсан долоон жилийг таван жил болгох саналыг тавьж байгаа. Энэ асуудал хоёр талтай. Иргэдийн зүгээс урт хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн, мөн огт төлөхгүй байсан хүн сүүлийн таван жилээ өндөр төлөөд өөрт ашигтай байдал үүсгэж байгаа нь “шударга бус байдал үүсэх юм биш үү” гэдэг хоёр талын байр суурийг илэрхийлж байна. Гэхдээ хуулийн гол зорилго бол “шударга зарчимд суурилна” гэж байгаа учраас дараалсан таван жилээр бодохдоо нийгмийн даатгал төлөх дээд таазыг тогтоож өгсөн. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин өсгөсөн хувь хэмжээтэй тэнцүү байхаар сайн дураараа даатгуулагч төлөх зэргээр хуулийн хязгаарлалтуудыг хийж өгч байна. Ингээд хуулийн төсөлдөө дараалсан 7 жилийг 5 жил болгох хуулийн зүйл заалтыг тусгаж өгч байна. Мөн иргэдийн дунд дараалсан 7 жилийг 5 жил болгохоор зөрүүг хэрхэн арилгах, хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуулт ирж байна. Бид зөрүүг арилгаж, шийднэ гэж хуулийн төсөлд тусгасан.
Мөн Тэтгэврийн сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах ёстой. Тус сангийн орлого жил бүр буурсаар байгаа. Улсын төсвийн татаас нэмэгдсэн гэдэг статистик байна. Монгол Улсад 223 мянга орчим малчид байна. Малчдын 20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь хамрагдалт бага хувьтай байна гэсэн үг. Иймд хуулийн төсөлд хэрвээ малчин өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл улс 50 хувийг нь төлж өгнө гэсэн чухал заалтыг тусгасан. Энэ нь нэг талдаа Нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг дэмжих, нөгөө талдаа олон малчдыг дэмжих, ирээдүйн баталгааг хангах чухал суурь заалтыг тусгасан” гэв.
Мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа орлогын тодорхой хувийг өвлүүлэх эрх зүйн орчныг Нийгмийн даатгалын багц хуулиар бий болгосон гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээллээ.
Тэрбээр “Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэхээр тусгасан. Тэтгэврийн шимтгэлийн 17 хувиас 2 хувийг нь одоо төлж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлээс буцаагаад шууд тэтгэвэр олгоод явж байна. Иргэд дансандаа хэдэн төгрөгтэй байна вэ гэдгийг нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүн асуудаг. Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн тэтгэврийн шимтгэлийн хоёр хувь нь бодит байдлаар мөнгөжнө.
Энэ нь эдийн засаг, төсвийн орлого нэмэгдэх тусам хоёр хувь нь өсөж, бодитоор мөнгөтэй байх тогтолцоо руу шилжиж байна. Үүнтэй холбоотой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хийхээр хуулийн төслийг боловсруулж байна. Баялгийн сангийн хуультай хамт оруулж ирэхээр төлөвлөж байна. Иргэдийн тэтгэврийн шимтгэл, дээр нь баялгийн хуваарилалтаас хуримтлал үүсээд ипотекийн зээл зэрэг өөрт хэрэгтэй үйлчилгээнд зарцуулах бүрэн эрхийг нь нээж өгнө.
Даатгуулагч олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломжийг бүрдүүлж байгаа. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоонд тусгаж өгөөд, татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, санхүүгийн зах зээлд оролцох боломжийг нь нээж өгсөн” гэв.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
наран
(211.36.132.185) 2023-06-22 18:18Ёстой попорсон хууль бна.
Хариулах
Зочин
(66.181.160.30) 2023-06-22 14:29үндсэн цалингийн хэдэн %-р бодох болсон бол 45 байгаа их бага санагдаад байгаа юм даа ядаж 70-75% байвал яадаг бол
Хариулах
Зочин
(192.82.87.197) 2023-06-22 07:45Тэтгэвэрийг зээлийг хүүгүй болгох ёстой СОЦ нийгэмийн үед ажил хийж байсаныг тушаал байгаад жил байхгүйг зөвөөр шийдвэрлэх хэрэгтэй
Хариулах
Зочин
(192.82.77.54) 2023-06-21 06:25НДШ дээр Өршөөлийн хууль гэж хуувилдаан дээрээс зохиогоод, зүгээр юу ч хийхгүй гэртээ 15-20 жил суучихаад сүүлийн хэдэн жилийг зээл авч нэг дор шимтгэл нөхөж төлөөд маш өндөр тэтгэвэр тогтоолгосон хэсэг хүмүүс байгааг судалж, хүчингүй болгох ажлыг давхар хийвэл шударга болно шүү.
Хариулах
кк
(150.129.140.195) 2023-06-21 20:59кк юу ч хийхгүй яаж амьдарч байсан байх уу? Ямар ч атгаг юм чааваас. Тэгээд зээл аваад өндөр төлдөг тээ? 7 жилээр зээл авхаар хүү эгэ тэр нь аймар юм баймаар. Жаахан баримжаатай жөтөөрхмөөр юм дөө
Хариулах
Зочин
(103.57.93.228) 2023-06-20 12:57Цалингийн доод хэмжээг 7дахин үржинэ гэнэ, урд нь 10дахин үржээд түүнээс ээ 45% боддог байлаа. Худлаа хууль болох нээ !!!
Хариулах
Ганаа
(150.129.140.195) 2023-06-20 16:18ккк Анужин мэтийн хууль хийж бидний эрх ашгийг хамгаалах гэж ийм л юм болно шд
Хариулах
цэдэвийн гэрэлмаа
(66.181.189.151) 2023-06-20 11:20хэзээнээс 5жилээр бодохвэ би2020онд тэтгэвэрт гарсан юмаа зөрүүгээ бодуулмаар бна тасаралтгүй 30жил ажилсан
Хариулах
Тэтгэвэр авагч
(202.126.89.224) 2023-06-20 08:277 жилээр бодсон хүмүүсд зөрүүг бодож өгөх хэрэгтэй хойшид 5 жилээр бодох нь зөв
Хариулах
Тэтгэвэр авагч
(64.119.19.141) 2023-06-20 06:40Тэтгэврийг жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулж, нэмж байхыг хуульчилж өгсөн үү ингэхдээ жилийн дундаж инфляциар бодож нэмэн ёстой шүү
Хариулах
Зочин
(202.126.90.141) 2023-06-19 20:20Улсад нэг ч жил ажиллаж үзээгүй хүн маш өндөр тэтгэвэр авдагийг юу гэж үзэх вэ ар гэр мөнгөтэй учраас сүүлийн жилүүдээ өндөр төлж улс нийгэмдээ хуруугаа ч хөдөлгөж үкээгүй хүн өндөр тэтгэвэртэй бх юм
Хариулах
Зочин
(202.55.188.98) 2023-06-19 18:16Хэзээнээс эхэлж 5н жилээр бодогдох вэ
Хариулах
Зочин
(202.55.188.98) 2023-06-19 18:16Хэзээнээс эхэлж 5н жилээр бодогдох вэ
Хариулах
ZOCHIN
(192.82.73.94) 2023-06-19 16:31ZUV SHUU TOGLOOM BISH SHUU 5 JILIIG 7 JIL BOLGOJ BAAHAN HOHIROOSON MUN NASAARAA TULJ TULCHUHUUD ZUGEER HEDEN TUG TULSUN HUMUUSTEI IJIL TUVSHIN OCHIH BOLOOD BGAA NI HARAMSALTAI
Хариулах