Монгол багийн дүнгээр айргийн тавд бичигдэж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 25-нд 08:21 цагт
Мэдээний зураг,

Азийн спортын их наадам БНСУ-ын Инчон хотод амжилттай үргэлжилж байна. Эхний зургаан өдрийн дараах байдлаар БНХАУ, БНСУ, Япон, Казахстан, Монголын баг тамирчид медалийн тоогоор тэргүүлж байгаа аж. Манай улсын хувьд 4 алтан медаль хүртэж 1974 оноос хойш хамгийн өндөр амжилтаа гаргалаа. Жүдо бөхийн төрөлд Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр, дэлхийн аварга М.Уранцэцэг, ОУХМ Д.Төмөрхүлэг нар алт, дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар мөнгө, ОУХМ Ц.Наранжаргал, Д.Сумъяа, Н.Дагвасүрэн, Л.Отгонбаатар нар хүрэл медлийн эзэн болж Монгол бөхийн орон гэдгийг батлан харуулсан.

Мөн буудлага спортын төрөлд ОУХМ Ч.Нарантуяа Азийн спортын их наадмаас алтан медаль хүртсэн анхны мэргэн бууч эмэгтэй болж түүхэнд үлдлээ. Багийн төрөлд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар хүрэл медаль хүртэж “Инчон 2014”-ын салхийг хагласан билээ. Буулган сүүлтэй энэхүү медаль одоогийн байдлаар 13 болон нэмэгдэж Монголын Азийн 45 орноос багийн дүнгээр айргийн тавд бичигдэж улсынхаа түүхэнд хамгийн өндөр амжилтаа гаргаад байна.

Азийн наадмаас медаль хүртсэн орнууд /9-р сарын 24-ны 22 цагийн байдлаар/

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.