
Европын холбооны гадаад харилцааны сайд нар Европын холбооны ОХУ-таы 2007 онд хийсэн визний гэрээг цуцлахыг дэмжжээ.
Украин болон Европын холбооны зарим гишүүн орнууд ОХУ-ын иргэдийг Европын холбооны хилээр нэвтрүүлэхийг бүрэн хориглохыг шаардаж байгаа ч Франц, Герман зэрэг улс орнууд эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
ОХУ Украин руу довтолсноос хойш Европын холбоо Оросын 1 сая гаруй жуулчин хүлээн авсан байна. ОХУ-тай хиллэдэг зүүн Европын зарим орнууд ОХУ-ын иргэдэд виз олгох тал дээр нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
ОХУ-ын Гадаад харилцааны орлогч сайд Александр Глушко Европын холбоо ОХУ-тай хийсэн визний гэрээгээ цуцалж байгаа нь "өөрийнхөө хөл рүү буудаж" байгаатай адил хэмээн, ОХУ хариу арга хэмжээ авна гэжээ.
Харин Украины Дмитрий Кулеба Европын холбоо "хагас дутуу" шийдвэр гаргалаа хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Европын холбооны Гадаад бодлого хариуцсан сайд Жозеф Боррель ОХУ-аас Европын холбоо руу нэвтрэх иргэдийн тоо нэмэгдсэн нь дээрх арга хэмжээг авах гол шалтгаан болсон гэжээ. Тэрээр, "Үүнтэй холбоотойгоор хөрш орнуудынх нь аюулгүй байдлын асуудал хөндөгдөж эхэлсэн. Дээр нь Европын орнуудад олон тооны орос жуулчид Украинд ямар ч дайн дажин болоогүй аятай аялж зугаалж байна." хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар ОХУ-тай хиллэж буй орнууд ОХУ-ын иргэдийг Шенгений визтэй визгүй ялгаагүй хилээрээ нэвтрүүлэхгүй байх эрхтэй аж.
Европын холбоо ОХУ-тай хийсэн визний гэрээгээ цуцалснаар оросуудад Шенгений виз авах нь илүү үнэтэй тусаж, визний хүлээлгийн хугацаа нь ч уртсах аж.
ОХУ-тай хиллэдэг Финлянд, Эстони, Латви, Литва болон Польш улс хамтарсан мэдэгдэлдээ "олон нийтийн аюулгүй байдалд тулгараад буй асуудалтай" холбоотойгоор Оросын иргэдэд тодорхой хугацаанд хилийн хориг эсвэл хязгаарлалт тогтоож болзошгүй гэдгээ онцолжээ.
Эстони улс удахгүй ОХУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг зогсоохоор төлөвлөөд байгааг тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдээд байна.
Нөгөө талаас Франц, Герман зэрэг улс хориг, хязгаарлалт тогтоох нь ОХУ-ын өөрсдийгөө "хохирогч" гэж тодорхойлж буй явдлыг нь улам өөгшүүлж өгнө гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.211.52.68) 2022-09-02 14:12БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах