
2022 он гарснаас хойш ОХУ-ын хамгийн чинээлэг хүмүүс нийтдээ 94 тэрбум ам. долларын алдагдал хүлээжээ.
Блүүмбергийн Тэрбумтнуудын индекс жагсаалтын дагуу гангийн үйлдвэрлэл болон уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Северсталь компанийн Ерөнхий захирал Алексей Мордашов 2022 он гарснаас хойш хамгийн их алдагдал хүлээсэн ба түүний хөрөнгө 9.8 тэрбум ам. доллараар багасаж, 19.1 тэрбум ам. доллар болсон байна.
Жагсаалтын хоёрт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүн гэгддэг хөрөнгө оруулалтын Volga Group компанийн эзэн Геннадий Тимченко бичигджээ. Түүний хөрөнгө 9.7 тэрбум ам. доллараар багассан байна
Харин жагсаалтын гуравт Forbes сэтгүүлээс 2022 оны ОХУ-ын хамгийн баян бизнесмэнээр тодорсон Владимир Лисин бичигджээ. Түүний хөрөнгө 9.1 тэрбум ам. доллараар багасаж, 18.9 тэрбум ам. доллар болж буурчээ.
Хувиар авч үзвэл Ренова компанийн захирлуудын зөвлөлийн дарга Виктор Вексельбергийн хөрөнгө 2022 он гарснааш хойш 60 гаруй хувиар багасжээ. Түүнчлэн Оросын тэрбумтан Роман Абрамовичийн хөрөнгө 18 тэрбумаас 9.7 тэрбум ам. доллар болж, 50 орчим хувиар буурсан байна.
Эх сурвалж: golosameriki.com
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.