Ц.Элбэгдорж: Хамтдаа тэмцэх цаг болсон

Twitter Print
2014 оны 09-р сар 24-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын 69 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо салбар хуралдаануудаараа эхлээд байна. Энэ удаагийн Ерөнхий ассамблей нь түүхэн 70 жилийн ойн өмнөх жил болж буйгаараа ихээхэн онцлог бөгөөд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн болон өндөр хэмжээний зочид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, чуулганы эхэнд үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Аливаа улс орон цор ганцаар дэлхийн дулааралтай тэмцэж чадахгүй. Та бүхэн манай оронд, Монголд очоод асуухад жирийн малчин нь хүртэл байгаль цаг уурынхаа мянга мянган жилийн улбааг танин мэдсэн туршлага дээр бодит амьдралд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн гамшгийн хэмжээнд хүрснийг хэлээд өгөх болно. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны маргаан байхаа нэгэнт больжээ. Энэ бол бидний өмнө тулгараад байгаа бодит заналхийлэл болсон. Хэрвээ ийм гамшиг нүүрлэсэн эсэхэд эргэлзэж буй бол Монголд ирээд үз. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын хэмжээ дунджаас хоёр хувиар өсөхөд л өдөр тутам мянга мянган гамшиг нүүрлэхэд хүрдгийг шинжээчид аль хэдийнэ тогтоосон. Эх дэлхий маань улам бүр аюулд өртсөөр байгааг бид харж байна. Бид энд шийдвэртэй үйлдэл хийж эхлэх цаг болсон. Энэхүү гамшиг, уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний гараар бүтээгдсэн. Бид ирээдүй хойч үедээ, үр ач нартаа энэ гамшгийн хувь тохиолыг тэр чигт нь үлдээх үү? Үгүй. Тиймээс хамтдаа тэмцэх цаг болсон” хэмээн онцолсон юм.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсон төр засгийн зуу гаруй удирдагчаас гадна дэлхий дахинд танигдсан сайн үйлийн эзэд, Холливудын одод, НҮБ-ын “Сайн санааны элч” төлөөлөгчид мөн оролцож үгээ хэлсэн юм. Тухайлбал АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт Алберт Гор хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх хамгийн сайн тэмцэл бол улс төрийн шийдэл” гэж онцолсон бол Холливудын од Леонардо ДиКаприо
 “Бид шийдвэртэйгээр үйлдэл хийх цаг болсон” хэмээн хэлж байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Клинтоны дэлхийн санаачилгын ээлжит уулзалт болон Колумбын их сургуульд болсон “Тогтвортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэх даян дэлхийн сүлжээ” байгууллагийн хуралд тус тус оролцож санал солилцлоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.