Мянгат малчин бусдын малыг хулгайлан төхөөрч, махыг нь тушаах гэж байжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 18-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

Мал хулгайлах гэмт хэргийн тоо он гарсаар нэмэгджээ. Гэхдээ халуунд халж, хүйтэнд хөрч мал маллах хөдөлмөрийн зовлон жаргалыг мэдэх адилхан малчид нэг нэгийнхээ хөрөнгөнөөс хумсалсан хэргүүд шил шилээ даган гарч байна. 

Саяхан гэхэд Төв аймгийн Лүн суманд мянгат малчин саахалт айлынхаа хониноос хулгайлж, төхөөрөөд зарах гэж байгаад баригдсан байна. Тодруулбал, өөрөө мянга орчим тооны малтай Төв аймгийн Лүн сумын малчин Б гэгч саахалт айлынхаа суурь хониноос өдрийн цагаар 20 гаруй тооны богийг өөрийн хоньтойгоо нийлүүлж, үүнийгээ өөрийн төрсөн дүүтэйгээ хамтран төхөөрч, махыг бусдад тушаах гэж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригджээ.

Сэжигтэн бусдын 20 гаруй бог малыг төхөөрч, толгой шийр бусад зүйлсийг гэмт хэргээ далдлах зорилгоор сумын төвийн хогийн цэгт булсан байжээ. Одоогоор хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.