МCS групп “М” гэх арилжааны банк нээх хүсэлт гаргасан нь үнэн гэв

Twitter Print
2019 оны 11-р сар 29-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

МCS групп “М” нэртэй арилжааны банк шинээр нээнэ гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдах болсон. Тэгвэл уг мэдээллийг Монголбанкнаас үгүйсгээгүй байна.  

Энэ талаар Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос тодруулахад “MCS групп арилжааны банк байгуулах хүсэлтээ жил гаруйн өмнө Монголбанкинд гаргасан нь үнэн. Гэхдээ Монголбанкнаас  албан ёсоор зөвшөөрөл олгоогүй байгаа. Мэдээж аливаа аж ахуйн нэгж, иргэн банк байгуулах болзол, шаардлага хангасан гэж үзвэл Монголбанкинд зөвшөөрөл хүсэх, өргөдлөө өгөх эрхтэй. Үүний дагуу хяналт шалгалтын зөвлөл болон захирлуудын зөвлөл журмаараа хэлэлцэх ёстой. Хэлэлцэхдээ зөвхөн зөвлөх эрхтэй хэлэлцдэг бөгөөд эцсийн шийдвэрийг хуулиар Монголбанкны ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийддэг” гэх хариулт өгчээ.

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.