С витамины өндөр тун полимиелитын вирусыг идэвхигүй болгож, саа үүсгэх чадваргүй болгодог

Twitter Print
2023 оны 02-р сар 12-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

ВИТАМИНААР ХАНИАДЫГ ЭМЧЛЭХ

Өвлийн ханиадыг баталгаатай эмчилдэг эм гэж байхгүй. Яагаад гэвэл томуугийн вирусыг устгадаг эм гэж байхгүй. Тиймээс зөвхөн шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийдэг тул амжилттай эмчлэхэд хүндрэлтэй байдаг.

Кленнер эмч 1943-1947 оны хооронд вирусын гаралтай уушгины хатгалгаатай 41 тохиолдлыг С-витаминаар амжилттай эмчилсэн ба С-вит уулгах, булчинд болон судсаар тарьж хэрэглэжээ. Энэ тухайгаа э/ш-ний нийтлэл бичиж 1948 онд "Journal of Southern Medicine and Surgery" сэтгүүлд хэвлүүлсэн байна. Үүндээ вирусын хатгалгаатай хүүхдүүдэд С-витаминыг 1 гр-аар цаг тутамд уулгахад зовиур нь багасч байсан боловч бүрмөсөн намдахгүй байсан тул 1 гр-аар 2 цаг тутамд уулгахад 48 цагийн дотор ямарч зовиургүй болж байсан ба дараа нь 6 хоног энэ тунгаар уулгахад ямарч үлдэгдэлгүй эдгэрч байлаа гэж бичсэн байна.

1935 онд Канадын эрдэмтэн Claus W.Jungeblut С-витамины өндөр тун полимиелитын вирусыг идэвхигүй болгож саа үүсгэх чадваргүй болгодог болохыг анх удаа баталж олон нийтэд зарлаж байсан юм.

1948 онд Кленнер эмч полимиелиттэй 60 хүүхдийг ямарч үлдэгдэлгүй эмчилсэн ба үүндээ С-витаминыг 20 гр хүртэл хоногт хэрэглэж байжээ. Энэ тухайгаа 1949 онд дээрхи сэтгүүлд хэвлүүлж олон эмч нарт мэдүүлсэн байна. Үүнээс жишээ авч Швейцарын Базилей хотын Анагаахын Их Сургуулийн эмнэлэгт dr. Bauer хоногт 10-20гр С-витамин хэрэглэж полимиелиттэй хүүхдүүдийг амжилттай эмчилж байжээ. 1955 онд Edward Greer гэдэг эмч полимиелитын 5 хүнд тохиолдлыг хоногт 50-80 гр С-вит хэрэглэж амжилттай эмчилсэн байдаг. 1950-д оны сүүлээр Англи улсад полимиелитын 70 тохиолдлыг Кленнер эмчийн аргаар амжилттай эмчилжээ.

Харин тухайн үед Америкийн эмч нарын холбооны "JAMA" сэтгүүлд уг өвчний тухай хэд хэдэн нийтлэл гарсан боловч Кленнер эмчийн тухай огт бичээгүй. 1948-1960 оны хооронд полимиелитийн тухай олон улсын 5 зөвлөгөөн болсон боловч Кленнер эмчийн тухай юу ч дурдагдаагүй байдаг. 

Вирусыг эмчилдэг эмчилгээг ингэж нуун дарагдуулж, эмчилдэггүй баахан эмнүүд аптекаар дүүрэн байгааг бүгд мэднэ.

С-витамин вирусын ДНК, РНК-г идэвхигүй болгож вирусыг амьдрах чадваргүй болгодог. Мөн дархлааны эсүүдийг дэмждэг ба интерфероны ялгаралтыг нэмэгдүүлж эсийг вирусын халдвараас хамгаалдаг. С-витамин залгиур эсийг идэвхжүүлж бактери, вирус зэрэг өвчин үүсгэгчдийг устгах чадварыг ихэсгэдэг. Цусны цагаан эсэд сийвэнгээс 80 дахин их С-витаминыг хуримтлуулж организмыг хамгаалж байдаг. В, Т-лимфоцит болон NK- эсийг дэмжиж дархлааг сайжруулдаг тул аливаа халдварын үед С-витамин зайлшгүй чухал юм.

4 настай охин ханиад хүрч шөнөжингөө ханиалгаад унтаж чадаагүй 2 шөнө болсон тул охиндоо өглөөнөөс эхлэн 4 гр С-витамин 1 цаг тутамд жимсний соктой хольж уулгасан ба эхнэр ажлаас ирэхэд бараг ханиалгахгүй болсон байв. Цааш нь үргэлжлүүлэн уулгасаар 36 гр С-витамин тэр өдөр уусан. Шөнө дахиад ханиалгаж эхэлсэн тул босож С-витамин үргэлжлүүлэн уулгасан ба удахгүй ханиалгахгүй болж охин унтсан. Дараа өдөр нь охин дахин ханиалгаж эхэлсэн тул С-витаминаа үргэлжлүүлэн уулгаж орой болоход ханиад нь зүгээр болсон гэнэ.

4 гр С-витаминыг бага зэрэг соктой холиод 1 цагийн дотор бага багаар уулгасан. 4 настай хүүхэддээ хоногт 36гр С-витамин уулгасан энэ "солиот" хэн бэ гэж бодож байна уу? Энэ хүн бол "Journal of Orthomolekular Medicine" сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, "Orthomolekular Medicine News Servise" сонины ерөнхий редактор, биологийн шинжлэх ухааны доктор, витамин эмчилгээний тухай олон ном бичсэн Andrew Saul юм.

Энэ эрдэмтэн витамин эмчилгээний талаар хүмүүст зөвлөгөө өгдөг бөгөөд нэг удаа түүнээс Ray гэдэг эмч гэр бүл зөвлөгөө авахаар ирсэн гэнэ. 11сартай хүү Robbie нь ханиад аваад халуурч, хамраас нь нус гоожиж, хүндээр амьсгалж, уйлагнаж унтаж чадахгүй 7 хоног гаран болжээ. Хүүхдийн эмч хүүд хэд хэдэн антибиотик бичиж өгсөн боловч ямарч нэмэр болоогүй улам дордоод байхаар нь витамин эмчилгээ хийж үзвэл яах бол гэж зөвлөгөө авахаар ирсэн байв. Andrew Saul тэдэнд хүүдээ 20гр С-витамин усанд уусгаж уулгахыг зөвлөсөн байна. Тэд хүүдээ С-витамин усанд уусгаад 15 минут тутамд 1 халбагыг уулгасан ба 12 цагийн дараа хүүхдийн байдал сайжирч анх удаа унтаж хоносон ба дараа өдөр нь дахин 20 гр С-витамин уулгахад хүүхдийн ханиад ямарч үлдэгдэлгүй зүгээр болсон байв.

10 кг жинтэй хүүхдэд өдөрт 20 гр С-витамин, 2 хоногт 40гр С-витамин уулгасан байжээ. (хүүхдийн кг жинд нь 2 гр С-витаминаар эмчилсэн гэсэн үг)

Канадын Торонто хотын эмч dr. William J. McCormick аливаа халдварт өвчнөөр С-витамины дутагдалтай хүмүүс л өвчилдөг, тиймээс халдварт өвчнийг зөвхөн С-витаминаар л эмчилнэ. Эмчлэхдээ С-витамины маш өндөр тунгаар эмчлэх ёстой гэж шавь нартаа сургадаг байжээ. Үүнийг практикт туршиж үнэн гэдгийг нь баталсан эмч бол Хойд Каролины Рейдсвилле хотын эмнэлэгт ажиллаж байсан Кленнер эмч юм. Биологийн магистер, анагаахын ш/инжлэх ухааны доктор цолтой энэ эмч полимиелит, вирусийн менингит, коклюш, вирусны хатгалгаа, корь, салхин цэцэг, гэдэсний халдварт өвчнүүд, элэгний хурц үрэвсэл зэрэг олон халдварт өвчнүүдийг С-витамины өндөр тунгаар амжилттай эмчилж болдог гэдгийг хойч үеийнхэндээ батлан харуулсан гавьяатай эмч юм. Кленнер эмч томуугийн менингитийг бас С-витаминаар амжилттай эмчилж байсан юм. Энэ эмчийн нэг том сургамж бол С-витамин өндөр тунгаар эмчлэхэд өвчтөнд ямарч хордлого болон гаж нөлөө гардаггүй гэдгийг өөрийн биеэр батлан харуулсан явдал юм.

Кленнер эмч С-витаминыг урьдчилан сэргийлэх тунгаар уулгахдаа хүүхдийнхээ насыг 1000-р үржүүл гэж хэлдэг байсан. 1 настай бол 1 гр, 3 настай бол 3 гр гэх мэт уулгана, харин 10 настай хүүхдэд 10 гр буюу том хүний дозоор уулгана. 10-аас дээш насны хүүхдүүд болон том хүн 10 гр-ыг өдөрт ууна. Өдрийн тунгаа олон жижиг тунд хувааж өгнө. Жишээ нь 10 гр-ийг уулгахдаа 1 гр-аар 10 удаа уулгана. Ханиадтай бага насны насны хүүхдүүдэд С-витамины бүгдийг усанд уусгаад 15-20 минутын зайтай 1 халбагыг уулгана. С-витаминыг нэг дор ихээр уувал гүйлгэдэг тул гэдэснийхээ дасан зохицох чадварт тохируулж уухыг зөвлөдөг. Дээр дурдсан Аndrew W Saul, би Кленнер эмчийн санал болгосон урьдчилан сэргийлэх дозны талаар хүүхдүүддээ уулгаж байсан ба миний хүүхдүүд антибиотик уухгүй насанд хүрсэн гэж бичсэн байна. Гэтэл хүүхдүүддээ антибиотик уулгаагүй эмч бидний дунд бий юу? Байхгүй л болов уу. Тиймээс залуу эмч нар бидний алдааг давтахгүйн тулд витамин болон бусад альтернатив аргуудыг сайн судлаарай.

Кленнер эмч халуунтай хүүхдүүдэд халуун буулгах эм уулгадаггүй байсан ба С-витамин ойр ойрхон уулгахаар хэдэн цагийн дараа халуун нь буувал вирусын довтолгоог зогсоож чадлаа гэж үздэг байсан байна.

Орегоны тос, хулгайчийн тос гэж бий. Үүнийг бага насны хүүхдэд 0,5 -1 дуслыг соконд хольж 3,5-4 цагийн зайтай уулгана. 5-6 настай хүүхдэд 2 дуслаар уулгана. Том хүн 4-5 дуслаар ууна. Энэ 2 тос 100 гаруй төрлийн бактери, вирусыг устгадаг байгалийн антибиотик.

МMS олон төрлийн бактери, вирус, мөөгөнцрийг устгадаг тул өвлийн ханиад, томуугийн үед хэрэглэж болно. 

Польшийн эмч Ежи Яшковский ханиад хүрсэн үед гардаг ханиалгах, толгой өвдөх гэх мэт зовиур нь вирусын ялгаруулдаг хороос болж үүсдэг ба энэ хоруудыг нь саармагжуулаад организмаас зайлуулах ёстой гэж үздэг ба үүний тулд идэвхижүүлсэн нүүрс том хүн 10 ш ширхэгийг нэг дор уугаад 5 цаг тутамд ингэж уувал 48 цагийн дараа ямарч зовиургүй болно гэнэ. Энэ эмч 10 жил энэ аргаараа хүмүүсийг эмчилсэн гэж ярьж байна. Бага насны хүүхдүүдэд уулгаж болно, 5-6 сартай хүүхдэд 1ш-ийг уулгана гэнэ. Энэ нүүрсэн эм нь хүний биед шингэдэггүй, хорт бодисыг өөртөө шингээгээд организмаас гардаг тул хортой нөлөө үзүүлдэггүй.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ хот

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (107.77.106.90) 2020-03-24 02:29
      • 0
      • 0

      Ovoo shuu Ingej duugarah hun alga uu Huvidaa mungu idej bayajih gesen chin huslee barij diilehgui virus dunduur shurguulaad avchih sanaatai l baigaam bna daa

      Хариулах

    • Зочин

      (107.72.162.76) 2020-03-23 15:28
      • 0
      • 0

      Mundag bichjee bayr hyrge Bayrlallaa Emynindee

      Хариулах