
Коронавиурсийн халдвараас урьдчилан сэргийлэхэд дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь чухал ач холбогдолтой бөгөөд дасгал хөдөлгөөн хийснээр цар тахлын үеийн стресс, сэтгэлзүйн хямралыг давж гарахад чухал үзүүлэлт болж өгдөг.
Тэгвэл коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зарим хоол хүнс, хооллох дадал зуршил ямаршуухан нөлөөтэй байгаа талаар товч мэдээлэл хүргэе.
Олон хүмүүсийн хувьд өглөө нэг аяга кофе уух нь шинэ өдрийг эхлүүлэх эрч хүч болдог гэж боддог. За би бол ажилдаа гарахаас өмнө амжиж дор хаяж 2 аяга кофе ууж байж сэтгэл амардаг. Амралтын өдөр бол бүр өглөөнөөс эхлээд тухтхайн шиг уунгаа дуртай зүйлээ уншихыг хичээдээг. Энэ удаа ийн кофе мөн маханд бус хүнсний ногоонд дурлагсдад бас нэг сайн мэдээ дуулгая.
КОФЕ, ХҮНСНИЙ НОГООНЫ ХЭРЭГЛЭЭ НЬ COVID-19-ИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛДАГ УУ? /АНУ
Шинжлэх ухааны хувьд кофены хэрэглээ нь янз бүрийн эрүүл мэндэд тустай байж болох олон тооны судалгаа шинжилгээ хийгдсэн байдаг. Харин энэ удаа кофе нь коронавирусийн халдвараас (COVID-19) хамгаалж байх магадлалтай гэсэн судалгааны үр дүнг АНУ -ын НортВестерн Их сургуулийн судалгааны багаас нийтлүүлсэн байна.
Эх сурвалж: Nutrients 2021, 13(6), 2114; https://doi.org/10.3390/nu13062114
Гол үр дүн бол кофен дээр нэмэгдээд хүнсний ногоо нь COVID-19 халдварын эрсдлийг бууруулдаг бол эсрэгээр боловсруулсан махан бүтээгдэхүүн нь эрсдлийг нэмэгдүүлж, жимс, цай, түүхий улаан мах гэх мэт бусад хүнсний бүтээгдэхүүнүүд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байна.
Их Британийн нийт хүн амын эмнэлгийн мэдээллийг агуулсан Их Британийн Биобанкны өгөгдлийг ашиглан судалгаанд хамрагсдын 2006-2010 оны хоолны дэглэм, 2020 оны 3-р сараас 11-р сар хүртэлх COVID-19 өвчний өвчлөл хооронд холбоо байгаа эсэхийг судлаж үзсэн ба коронавирусийн шинжилгээнд хамрагдсан нийт 37,988 хүмүүст (17 орчим хувь нь эерэг) анализ хийсэн.
Үр дүн нь COVID-19 халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой зарим хоол хүнсний төрлүүд тогтоогдсон байна. Тухайлбал өдөрт 2-3 аяга кофе уудаг хүмүүс өдөрт нэг ба түүнээс доош аяга уудаг хүмүүсээс COVID-19-ийн халдвар авах магадлал 10% -иар бага байсан аж. Үүнд бас түүхий хүнсний ногоо, мөн чанаж болгосон зарим хүнсний ногоо хэрэглэх нь халдварын эрсдлийг бууруулдаг гэнэ.
Хоол тэжээлтэй холбоотой ийм хүчин зүйлүүд COVID-19-ийн эрсдэлд яагаад нөлөөлдөг нь одоогоор тодорхойгүй байна. Кофены хувьд халдварын эрсдэлийг дарангуйлах нөлөөтэй гэж үздэг бол цайнд ийм үр нөлөөг харуулсан дата байхгүй байна. Үүний шалтгаан нь "кофейны агууламжийн зөрүүнээс болсон байх магадлалтай" бөгөөд "цай нь флавоноидоор баялаг байдаг бол кофе нь хлорогенийн хүчлээр баялаг байдаг. Кофеинээс бусад найрлага дахь энэ ялгаа нөлөөлж байж болзошгүй" хэмээн тайлбарласан байна.
Түүнчлэн хүнсний ногоог идэвхтэй хэрэглэх нь COVID-19-ийн халдварын эрсдлийг бууруулахад ач тустай боловч аль хүнсний ногоо илүү ашигтай, хүнсний ногооны ямар шим тэжээл нь үр дүнтэй байгаа нь тодорхойгүй байна.
Судлаачид "Амьдралын хэв маягийн өчүүхэн өөрчлөлт ч гэсэн таны эрүүл мэндэд ихээхэн нөлөөлөх болно. Зан үйлийн өөрчлөлтийн тодорхой жишээ бол тамхинаас гарах, архи уухгүй байх, чихэрлэг ундаанаас татгалзах явдал гэх мэт. Хэрэв хоол тэжээлтэй холбоотой амьдралын хэв маяг, зуршлаа өөрчлөхөд хэцүү санагдвал үгүй ядаад нойрны чанараа сайжруулах, стрессээ тайлах гэх мэт амьдралын хэв маягийн бусад зуршлаа өөрчлөхийг хичээх хэрэгтэй болов уу.
Түүхий хүнсний ногоо голлосон хоол хүнс нь янз бүрийн өвчнөөс хамгаалдаг. Энэ нь COVID-19 шиг халдварт өвчинд ч хамаатай юм шиг байна.
ЦАГААН ХООЛТНЫ ХООЛНЫ ДЭГЛЭМ НЬ COVID-19-ИЙН ХҮНДРЭХ ЭРСДЛИЙГ БУУРУУЛДАГ УУ ? /АНУ
Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн голлосон хооллох зуршил нь зүрхний өвчин гэх мэт архаг өвчний эрсдлийг буурулдаг гэж үздэг бол сүүлийн үеийн судалгаагаар коронавирусийн халдвараар өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл бага байгаа тухай судалгааны үр дүнг АНУ-ын Стамфорд (Коннектикут) эмнэлгийн судалгааны баг нийтлүүлсэн байна.
Эх сурвалж: BMJ Nutrition, Prevention & Health 2021;4:doi: 10.1136/bmjnph-2021-000272
Коронавируст халдвар (COVID-19) -ын тархалтаас хойш хооллох зуршил болон COVID-19-ийн тархалт, өвчний хүндийн зэрэг хооронд ямар нэгэн хамаарал байж магадгүй хэмээсэн таамаглал судлаачдын дунд байсан ч нотлогдоогүй байсан тул барууны зургаан оронд (АНУ, Их Британи, Герман, Франц, Итали, Испани) эрүүл мэндийн ажилтнуудын дунд энэ таамаглалыг судлахыг зорьсон байна.
Ингээд COVID-19-ын халдварт өртсөн 568 (430 нь шинж тэмдэггүй-хөнгөн, 138 нь дундаас хүнд зэрэгтэй), өртөөгүй 2,316 хүний нас, хүйс, арьс өнгө, үндэс угсаа, улс орон, тамхи татах/хөдөлгөөний зуршил, БЖИ, суурь өвчин, урьд өмнө өвдсөн өвчин, эмнэлгийн ажил мэргэжил гэх мэт нөлөөлөх хүчин зүйлүүдийг тохируулсаны дараа харьцуулалт хийсэн. Ингэхэд веган буюу ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн голлосон хооллох дэглэмтэй бүлэгт хүндэвтэр болон хүнд хэлбэрийн COVID-19 өвчтэй хүмүүсийн эзлэх хувь веган бус хүмүүсийнхээс 73% (OR: 0.27 ) ач холбогдолтой бага байсан байна. Пескариан буюу хүнсний ногоон дээр нэмээд загас иддэг хоолны дэглэмтэй хүмүүсийн хувьд ч мөн хүндэвтэрээс дээш зэргийн COVID-19 өвчнөөр өвчилсөн тохиолдлын хувь 59% (OR: 0.41 ) буюу мэдэгдэхүйц бага байж (зураг).
Нөгөөтэйгүүр, нүүрс ус багатай, уураг ихтэй хоолны дэглэмтэй бүлэгт ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн голлосон хооллох дэглэмийн бүлэгтэй харьцуулахад магадлалын харьцаа 3.86 байсан бөгөөд хүндэвтэрээс дээш зэргийн COVID-19-ийн халдвар авсан хүмүүсийн эзлэх хувь (48%) мэдэгдэхүйц өндөр байсан.
Эдгээр үр дүнгээс судалгааны баг "Эрүүл хооллолт нь COVID-19-ийн хүндрэлийг бууруулахад нөлөөлж магадгүй юм" гэж үзэж байгаа бөгөөд "Чанартай хоолны дэглэм нь дархлааны зохистой хариу үйлдэл үзүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд ийм хоолны дэглэм нь халдварын тархалт, хүндийн зэрэг зэрэгт нөлөөлдөг байх магадлалтай байна.
Хүнсний ногоонд суурилсан хоолны дэглэм нь ногоо, шош, самар их хэмжээтэй, харин шувуу, түүхий болон боловсруулсан мах багатайгаар онцлог байдаг. Хүнсний ногоо нь дархлааны системд чухал ач холбогдолтой шим тэжээлээр баялаг бөгөөд ялангуяа полифенол, каротиноид зэрэг фитохимийн бодис, витамин, эрдэс бодисоор баялаг байдаг. Загас нь мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй Д аминдэм, омега 3 тосны хүчлээр баялаг юм.
Ойдовын Батгэрэл Ph.D
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.