Австралийн нээлттэй тэмцээний үеэр ОХУ-ын далбааг ил гаргахыг хоригложээ

Twitter Print
2023 оны 01-р сар 17-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Австралийн Мельбурн хотноо болж буй Австралийн нээлттэй тэмцээний үеэр үзэгчдийн суудлын хэсэгт ОХУ-ын далбаа харагдсан нь Австралид суугаа Украин улсын элчин сайдын зүгээс хатуу шүүмжлэлд өртсөнтэй холбоотойгоор Австралийн теннисийн холбоо ОХУ-ын далбааг Австралийн нээлттэй тэмцээн явагдаж буй Мельбурн Парк дахь спортын цогцолборт ил гаргахыг хоригложээ.

Энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээнд оролцож буй ОХУ, Беларусийн тамирчид улсынхаа далбаан өрсөлдөх эрхгүй ч хөгжөөн дэмжигчдэд нь хоёр улсын тамирчдыг "тэмцээний үйл ажиллагаанд саад учруулалгүйгээр" дэмжихийг зөвшөөрсөн аж.

Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын тамирчин Камилла Рахимова, Украины тамирчин Катерина Баиндль нарын тоглолтын үеэр үзэгчдийн хэсэгт ОХУ-ын далбаа харагдсан нь украинчуудын бухимдлыг төрүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Украины элчин сайд уг асуудал дээр арга хэмжээ авахыг Австрали болон Шинэ Зеландаас шаардсан байна.

Австралийн теннисийн холбоо тэмцээний үеийн журмаа өөрчилж Австралийн нээлттэй тэмцээний туршид ОХУ-ын далбааг Мельбурн Парк дахь спорт цогцолборт ил гаргахыг хоригложээ.

Украины элчин сайд Васил Мирошниченко К. Баиндль, К. Рахимова нарын тоглолтын үеэр ОХУ-ын далбаа харагдсан явдлыг хатуу буруушааж буйгаа мэдэгджээ.

Өнгөрсөн жил ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор ОХУ, Беларусийн тамирчдыг Уимблдоны тэмцээнд оролцохыг нь хориглосонтой холбоотойгоор бусад улс орнуудын тамирчдын зэрэглэл тогтоох оноо нь буурсан билээ.

Үүнтэй холбоотойгоор энэ жил дээрх хоёр улсын тамирчдыг Австралийн нээлттэй тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн аж.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.