Таны бэрийн ирээдүй танаас шалтгаалж байдаг

Twitter Print
2020 оны 05-р сар 28-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

Найзындаа уригдаж, оройн хоол хамтдаа идэж, ярьж суулаа. Хоолны ширээний ард хэсэг суусны дараа найз маань гэрийн ажлаа амжуулахаар босож явахад, нөхөртэй нь яриа өрнүүлээд үлдэв.

Найзынхаа ажилд туслах санаатай араас нь явж очив. Тэр хүүгийнхээ өрөөнд байгаа нь дуулдаж байлаа. Түүний хүү 14 настай. Гэтэл өрөө рүү нь очоод харсан дүр зураг намайг ихэд цочоов. Найз маань энд тэндгүй хөглөрсөн хувцас хунар, тоглоомыг нь хурааж, орыг нь засаж байлаа. Ингэхдээ юу ч болоогүй мэт дуу аялан урамтай нь аргагүй эмхэлж цэгцэлсээр байх юм.

“Чи юу хийж байна аа?” гэхэд минь тэр “Юу хийж байна гэж үү? Хүүгийнхээ өрөөг цэгцэлж байна” гэлээ. Тэгснээ: “Яасан бэ? Юундаа намайг ингэж хараад байгаа юм?” Би хүүгийнхээ өрөөг цэгцэлж байна л гэлээ шүү дээ” гэв. “Би хүүгийн чинь ирээдүйн эхнэрийг өрөвдөж байна” хэмээн төрсөн бодлоо шулуухан л хэлчихлээ. Тэр миний өөдөөс хараад “би урьд нь энэ талаар бодож байгаагүй юм байна” гэсэн юм.

Өнөөдрийн өмгөөлөл хүүхдийн тань ирээдүйг нурааж болзошгүй!!!

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • M Dvvrenjargal

      (202.126.89.168) 2019-12-24 12:17
      • 0
      • 0

      Bi ber bolod 4 jil bolj bn nadad yag im asuudal tulgarad amidrald shantrax gd bn xenes yaj tuclaltsaa awax we...

      Хариулах

    • Ме

      (103.212.117.70) 2019-12-18 15:27
      • 0
      • 1

      Бохир, заваан, залхуу байдалыг үзэн яддаг, ирээдүйн бэрээ зарц болохгүйн тулд хөвгүүдээ эмх, цэгцтэй цэвэрч , нямбай бхыг хатуу шаарддаг.Хүүдээ тусалъя гэвэл өөрсдийг нь хөдөлгөж сурга

      Хариулах