
Одоогоос 30 жилийн өмнө Баруун Берлинд байсан ханыг нурааж, хүйтэн дайн төгсгөл болж байгааг илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр ч гэсэн дэлхийн хүн ам, улс орнууд хуваагдсан хэвээр. Улс орнуудыг заагласан хашаа улам өргөжсөөр л байна.
Өнөөдөр улс орнуудын хооронд босгосон зарим томоохон ханын мэдээллийг үзвэл:
1. Хоёр Солонгосыг тусгаарласан 38 дугаар өргөрөгийн дагуух хашаа.
2. Хойд Африкийн Марокко улсын нутагт байдаг Испанийн мэдлийн Melilla хотыг Африкийн цагаачид, дүрвэгчдээс хамгаалан босгосон хана.
3. Австрали улс Зүүн өмнөд Азийн дүрвэгчдээс сэргийлэн хойд эргийн дагуу босгосон хилийн хамгаалалтын торон хашаа.
4. Европын Холбооны Шенгений хил хязгаар, хилийн хяналтын цэгүүд.
5. Ерөнхийлөгч Д.Трампын санаачлагаар улам нэмэгдүүлж, бэхжүүлж байгаа АНУ-Мексикийн хил дээрх цагаачид, дүрвэгчдээс хамгаалах хилийн хана.
6. Израйл улс, Газийн зурвасын маргаантай бүс нутгийг тусгаарласан хана, торон хайс.
Эдгээр хана, хайсны 2 талд хүн төрөлхтөн огт 2 өөр орчин нөхцөлд амьдарч байна. Хавсралтад байгаа зурагт үзүүлсэн ногоон өнгөөр дүрсэлсэн нутаг дэвсгэр буюу OECD-гийн гишүүн улс орнуудад хүн амын 14 хувь, баялагийн (газрын дээр байгаа, хүний гараар бүтээсэн баялаг) 73 хувь ногдож байна.
Харин дэлхийн үлдэж буй хэсэг болох 150 гаруй улс орнуудад хүн амын 86 хувь нь амьдарч дэлхийн нийт баялагийн 27 хувь нь ногдож байна. Хүйтэн дайны үед улс орнууд үзэл бодлоороо хуваагдаж байсан бол одоо үндсэндээ баян чинээлэг болон ядуу тарчиг байдлаараа хуваагдмал дэлхий бий болжээ.
Н.Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.