Си Зиньпиний айлчлал Монголын зам тээврийн салбарт ямар ахиц авчрав

Twitter Print
2014 оны 09-р сар 24-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын “Политика” сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улс зам тээврийн салбарт хамтран ажиллах дөрвөн чухал баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Тэдгээр нь, Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай холбогдох яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг юм.

Эдгээр гэрээ, хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс зүүн хойд Хятадын гадаад худалдаанд нээлттэй боомтуудыг ашиглан гааль, НӨАТ-ын төлбөрүйгээр гуравдагч орнуудад бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдсэн нь Монголын гадаад худалдаанд чухал ач холбогдолтой нь тодорхой. Монгол Улс өмнө зөвхөн Тяньжин хотын олон улсын Синган боомтыг ашигладаг байсан бол одоо Далиан, Дандонг, Жинжоу, Ингкоу, Цин Хуандао, Хуанг Хуа зэрэг боомтоор гадаад худалдаа хийх боломж нээгдсэн юм.

Үүнээс гадна өмнө нь зөвхөн Монгол, БНХАУ-ын төрийн далбаатай хөлөг онгоцоор тээвэрлэлт хийдэг байсан бол одоо гуравдагч орнуудын хөлөг онгоц ашиглах боломжтой болсон билээ. Түүнчлэн талууд төмөр замын дөрвөн шинэ гарц байгуулахаар тохиролцсон нь бараа бүтээгдэхүүний урсгалыг эрс нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Өөр нэг тэмдэглүүштэй зүйл гэвэл Ази, Европын хооронд хоёр улсын нутаг дэвсгэрээр дам­жин өнгөрөх төмөр замын тээврийг идэвх­тэй хөгжүүлж, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг үлэмж нэмэгдүүлэхээр тохиролцсон явдал. Ингэснээр, Хятадаас Европыг чиглэсэн бараа, бүтээгдэхүүн Монгол Улсаар дамжин өнгөрч улсын төсөвт чамгүй орлого оруулах нь дамжиггүй юм.

Б.Барс

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.