Ч.Нарантуяа Азийн наадмын анхны эмэгтэй буудлагын аварга боллоо

Twitter Print
2014 оны 09-р сар 25-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

“Инчон 2014” Азийн наадмын медалийн буухиаг буудлага, жүдогийн тамирчид үргэлжүүлж өдгөө 3 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байгаа. Харин өнөөдөр буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд ОУХМ Ч.Нарантуяа 624.1 оноогоор алтан медалийн эзэн боллоо. Энэ дасгалд Малайз, БНСУ-ын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн аж.

Өмнө нь Монголын тамирчдаас жүдо, чөлөөт бөхийн төрөлд Азийн тоглолтын алтан медаль хүртэж байсан. Харин Ч.Нарантуяа буудлагын тамирчдаас тивийн наадмын аварга болсон анхны тамирчин боллоо.  

Манай урт бууны эрэгтэй баг "Шинэ Дели 1982" Энэтхэгт болсон Азийн наадмаас анхны алтан медаль хүртэж байсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд М.Жанцанхорлоо, С.Энхжаргал, С.Адилбиш, Г.Ганзориг нар багтаж байжээ. 

Энэ дасгалд ОУХМ Г.Нандинцэцэг 611 оноогоор 28-р байр, ОУХМ О.Янжинлхам 607.8 оноогоор 39-р байрт шалгарлаа. Нийт 13 баг буудсанаас манай баг V байрт шалгарлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.