АНУ-ын Засгийн газраас 3.3 тэрбум төгрөг хандивлалаа

Twitter Print
2020 оны 03-р сар 24-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

АНУ-ын Элчин сайд Майкл С. Клечески хурлын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческ АНУ-ын зүгээс Монгол Улсад 3,3 тэрбум төгрөгийн хандив үзүүлж байгаагаа дуулгалаа.

Тэрбээр “АНУ-ын Засгийн газраас олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан “covid19” цар тахлын үд  хариу арга хэмжээ авч ажиллаж буй Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын хүүхдийн сан 3,3 тэрбум төгрөг буюу 1,2 сая ам.долларын тусламж үзүүлж байгааг дуулгахад таатай байна.

АНУ-аас үзүүлж буй энэхүү тусламжийг эрсдлийг үнэлэх болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа аппаратаар хангах гэх мэт ажлуудад зориулна. “Covid19” хүн бүрийн санааг зовоож байна. АНУ энэ цар тахлыг зогсоохын тулд өргөн хэмжээгээр ажиллаж байна. Монгол Улсын засгийн газар өнөөг хүртэл авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Ажил  мэргэжилдээ хувиршгүй үнэнч байгаа Эрүүл мэндийн яамнынханд талархаж байна. Өнөөдрийн энэ тусламж бол бидний тууштай хамтын ажиллагааны илрэл юм” гэлээ.

Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл чухал цаг үед хамт байж, хандив өргөж буй АНУ-ын Засгийн газарт талархал илэрхийлж, ард иргэдээ коронавирусын халдвараас хамгаалах, сэргийлэх чиглэлд хандивыг зориулж, ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.