К.Роналду мэргэн буучдыг тэргүүлж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 24-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Урд шөнө Испанийн “Ла лиг”-ийн тавдугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Энэ удаа “Реал Мадрид”-“Эльч”, “Сельта Виго”-“Депортиво” багууд учраа таарсан аж. Улсынхаа лигт хамгийн их түрүүлсэн Эзэн хааны “Реал Мадрид” дэлхийн шилдэг хөлбөмбөгчдыг эгнээндээ оруулсан ч шинэ улиралд хоёр хожигдон тааруухан амжилтыг үзүүлээд байна. Өмнөх тойрогт “Депортиво”-г 8:2-оор бут ниргэсэн тэд энэ эрчээрээ “Эльч”-ийг 5:1-ээр илт давуу хожсон аж.

Харин “Сельт Вирго”-“Депортиво”-г 2:1-ээр буулган авч тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдлээ. Испанийн лигийн тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг “Реал Мадрид”-ын Португал хагас хамгаалагч К.Роналду 9 гоолтой тэргүүлж байгаа бол 4 гоолтой гурван тоглогч араас нь нэхэж байна.

Таван тойргийн дараах байдлаар багууд ямар ажилттай явж байгааг хүснэгтээс харна уу.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.