
Нэг талаараа холбоогүй. Зүрх, хүний оюун ухаан, сэтгэхүй хоёр хоорондоо холбоогүй. Харин зүрхний өвчтэй хүн амархан ядардаг, өвчнөөсөө болж их уур уцаартай болдог.
Харин зүрхний өвчингүй мөртлөө хүн байнга уурлаад байвал судсанд адреналиний бодис асар их болдог. Энэ нь хүний мэдрэлийг асар их цочроож, бүх эрхтний булчингуудыг маш хурдан, хүчтэй агшааж, судсуудыг нарийсган, зүрхийг хурдан дэлсүүлдэг.
Энэ үйлдэл нь олон давтагдвал сүүлдээ зүрхний ачаалал дийлэхээ больж, зүрхний титэм судасны нарийсал үүсч эхэлдэг. Уг нь хүн тэр их хуримтлагдсан адреналиныг биеэсээ зайлуулж гаргаж байх ёстой байдаг. Амьтад бол байнга гүйж харайж, бие биетэйгээ ноцолдож, биед хуримтлагдсан хор шаараа гаргаж байдаг.
Гэтэл хүн тэгж чадахгүйн улмаас судсууд нь байнга агчилтын байдалтай, булчин чангаралтай, орж ирсэн хор шаарыг хөөж устгаж, шатаах ёстой процесс явагдахгүйгээс өөх тосны хуримтлал үүсэж, энерги зарцуулагдахгүй хий үрэгдэнэ. Ингэснээр судасны хананд өөх тос хуримтлагдаж, тэр нь хатуураад давс болж тогтдог гэсэн үг л дээ.
Зөвлөмж: Дараах зөвлөмжийг өгье.
- Их тайван байх хэрэгтэй. Их стресстэй байдаг бол стрессээс гарч сурах хэрэгтэй. Нүдээ аниад гүнзгий амьсгаа аваад, удаан гаргах дасгалыг 5-10 удаа хийх,
- Иогоор хичээллэх. Орой бүр дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гаргах, Яагаад орой гэж бодож байна. Бүтэн өдөржин хуримтлагдсан хор шаарыг шатааж устгах нь хүний биед хамгийн сайн нөлөөтэй байдаг.
- Уурлах шалтаг шалтгаанаас өөрийгөө холдуулж сурах
- Долоогоны ханд бэлдэж ууж сурах. Намар цаг одоо яг түүдэг цаг. Долоогоно жимсийг хатааж хандалж ууж сурах
- Хоолны дэглэм. Өглөөний цайг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа. Орой их хоол идэхэд зүрхний ачаалал нэмэгдэж, цаашид зүрхний өвчин үүсэх эх үүсвэрийг бий болгоно.
45 наснаас дээш бүх хүмүүст цус өтгөрөлийн хам шинж ихэсдэг. Иймд элэгний хатууралтай, цус бүлэгнэх хам шинж алдагдсан хүн биш л бол аспирин ууж байх хэрэгтэй. Өдөрт 1ш-г тогтмол ууж байх хэрэгтэй. Хэрэв ууж байх явцад хамраас бага зэргийн цус гарах хам шинж гарвал түр 2-3 сар амраана. Ингэснээр та гэнэт инфаркт өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.
- Сармисны ханд. "Мөнхийн рашаан байвал хаанаас ч гэсэн олох юмсан" гэж сайхан дуу байдаг даа. Би тэгвэл сармисны хандыг өгч явуулна. Хэрхэн бэлдэх талаар би урд хичээлдээ хэлсэн байгаа. Сармис бол эмчилгээний хаан ургамал.
Та 5 хумс сармис нунтаглаад яг тэр хэмжээний зөгийн бал хийгээд сайн чанарын 250гр архинд хийж сэрүүвтэр харанхуй газар 14 хоног хадгална. Тэгээд 14 хоногийн дараа өдөрт 5 дуслыг ууна. Хэрэв та ингэж дарж чадахгүй бол аптект сармисны ханд гэж зарж байгаа. Маш сайн үр дүнтэй, ялангуяа зүрх судасны өвчтэй, дархлаа сул, ханиад томуу ойр ойрхон хүрээд байгаа гэх мэт маш олон өвчинд сайн.
М.Мөнхбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.