Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх НАЙМАН АЛХАМ

Twitter Print
2022 оны 05-р сар 26-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх НАЙМАН АЛХАМ

Алхам 1

Хеликобактерийн халдварт өртөхөөс сэргийлэх. Хэрвээ та хеликобактертэй бол мэргэжлийн эмчид үзүүлж, өөрт тохирсон эмчилгээ хийлгэж, эм уух хэрэгтэй. Ходоодны хорт хавдруудын эхэн үед ихэнхдээ ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй.

Алхам №2

Хавдрын суурь өвчнүүдийг бүрэн эмчлүүлэх хэрэгтэй. Хэрвээ та ходоодны шархтай бол эртхэн эмчлүүлэх хэрэгтэй. Ходоодны шархтай хүмүүсийн ихэнх нь хавдраар өвчлөх нь элбэг. Ходоодны хорт хавдрыг оношлох хамгийн өргөн хийдэг шинжилгээ бол уян дуран буюу ходоод дурандах юм. Эмч нарийн, уян, камертай гуурс (уян дуран)–ыг ам, залгиур, улаан хоолойгоор дамжуулан ходоодонд оруулж хоол боловсруулах замыг харна. Цөөн тохиолдолд хэрэглэдэг шинжилгээнд ходоод гэдэсний дээд хэсгийг рентгенээр харах эсвэл уян дурант хэт авиан шинжилгээ зэрэг хамаардаг.

Алхам №3

Амны хөндийгөө дээд зэргээр арчлах. Хэрвээ таны шүд унасан бол тэр даруй хиймэл шүд хийлгэж байх хэрэгтэй.

Алхам №4

Архи, согтууруулах ундаа болон тамхинаас татгалзах. Хэрвээ та муу зуршлаа хаяж чадахгүй бол зохистой хэрэглэх хэрэгтэй.

Алхам №5

Амин дэм ихтэй хоол хүнс хэрэглэж байх. Баталгаатай жимс, хүнсний ногоо хүнсэндээ хэрэглээрэй.

Алхам №6

Хэт өлсөх, нэг дор их идэхээс болгоомжилж, бага багаар өдөрт 3-4 удаа тогтмол цагаар хооллож хэвших.

Алхам №7

Хэт халуун хоол хүнс хэрэглэхээс татгалзаарай. Халуун хоол хүнс таны ходоодыг түлэх эрсдэлтэй. Хавдар эрт үедээ оношлогдвол тархахаас нь өмнө хавдрыг авч эмчилж болох бөгөөд эмчилгээ маш сайн үр дүнтэй байдаг. Гэхдээ эрт үедээ шинж тэмдэг илрэхгүй байх эсвэл бүдэг байдаг учраас ходоодны хавдар хүндрэх хүртлээ оношлогддоггүй байна. Ходоодны хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 27,7% нь таваас дээш жил амьдардаг.

Алхам №8

Мөн өтгөн хатахаас сэргийлж, ус их хэмжээгээр уух. Ходоодны хорт хавдрын үндсэн эмчилгээ бол ходоодыг бүтэн эсвэл хэсэгчлэн тайрах (ходоодыг бүхлээр нь авах эсвэл ходоодны хэсгийг авах) мэс засал юм. Ихэвчлэн мэс заслын өмнө эсвэл дараа хими эмчилгээг хийж болдог.

Эх сурвалж: Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх аргаас "www.wikihow.com"

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.