Боксын эрэгтэйчүүдийн гурван жингийн тулаан болно

Twitter Print
2014 оны 09-р сар 24-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

БНСУ-д Азийн спортын XVII наадам амжилттай үргэлжилж байна. Энэ удаа манай тивийн 45 орны 9501 тамирчин 36 спортын төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа аж. Тэмцээний эхний өдрүүдэд дугуй, гимнастик, буудлага, усанд сэлэлт, жүдо, хүндийг өргөлт зэрэг спортын төрүүдийн медальтнууд тодорсон. Харин өнөөдрөөс боксын тэмцээн эхэлж байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн 56 кг, 60 кг, 69 кг-д Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, Оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Түвшинбат, Азийн аваргын мөнгөн медальт Б.Отгондалай нар өрсөлдөнө.

Монголын боксын тамирчид тивийн наадамд өндөр амжилт гаргаж 1974 онд С.Гомбо, 1990 онд Б.Алтангэрэл, 2006 онд З.Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ, 2010 онд эмэгтэйчүүдээс Э.Ундрам нар мөнгөн медаль хүртсэн билээ. Харин 1974-2010 оны хооронд 14 хүрэл медалийг эх орондоо авч иржээ.

“Инчон 2014” Азийн наадмаас медаль хүртсэн орнууд

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.