Ганцаардал архи, тамхинаас ч илүү хортой

Twitter Print
2019 оны 11-р сар 24-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Европчуудын орчин цагийн өвчин болох ганцаардал тамхинаас илvv хор уршигтай болох нь тогтоогджээ. 300 мянган хvнийг хамруулсан 84 төрлийн судалгааны vр дvнд тулгуурлан мэргэжилтнvvд ийнхvv анхааруулж байна. Ганцаардал хөдөлгөөнгvй байдал болон хэт таргалалтаас илvv хортой. Хамгийн багадаа тамхины утааны хэмжээнээс ч илvv хортой гэнэ.

Мэргэжилтнvvд хvн тэдний урт удаан наслахад эрvvл саруул нийгмийн амьдрал чухал vvрэгтэй хэмээн vздэг. Гэвч өнөө vед эрvvл мэнддээ анхаарч спортоор тогтмол хичээллээд ч хангалтгvй юм байна. Харин тэр бүгдээс илүү нийгмийн амьдралаа идэвхтэй өөрчлөн өргөжүүлэх нь чухал аж. Уг судалгааг АНУ-ын Ута мужийн “Brigham Young” их сургуулийн эрдэмтэд хийжээ.

Судалгаа нь сайн анд, сайн гэр бvлтэй хvмvvсийн урт наслах боломж бусдынхаас 50 хувь илvv гэдгийг баталжээ. Дунджаар 60 гаран насны 300 мянган хvн хамруулсан судалгаа хийхдээ тэднийг нийгмийн амьдралаар нь харьцуулж дvгнэсэн гэнэ.

Нөгөө талаас гэр бvлийн байдал Европчуудын хувийн амьдралд сөргөөр нөлөөлөх нь элбэг байдаг. Төрөлтийн дунджаар Европт хамгийн сvvлд жагсдаг Германд 1990 оноос хойш бие даан хvvхдээ өсгөдөг өрх толгойлсон эмэгтэй болон эрчvvдийн тоо эрс нэмэгдсэн аж. Энэ нь ганц гэр бvлд ч биш бүр улс орны эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон байна. Тус улсад өрх толгойлсон ганц бие эмэгтэйчvvдийн 30 хувь нь засгийн газрын тэтгэлэгээр амьдардаг аж. Германы ерөнхий статистикийн албаны “Mikro zensus 2009″ хэмээх ажлын баримтаас харвал 2009 онд нялх хvvхэдтэй гэр бvлийн 19 хувь нь өнчирсөн байдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл, таван герман хvvхдийн нэг нь өнчин өсч байна. 1996 онд энэ байдал долоод нэг байсан аж. Мэргэжилтнvvд нийгмийн харилцааны хэвийн бус байдлаас хvн амархан ганцаардаж сэтгэл санаагаар унадаг болохыг онцолжээ. Ганцаардал хүний таагүй санаа сэтгэлээс vvдэлтэй аж. Мөн өөрийгөө ганцаардмал хэмээн боддог хvмvvс илvv их ганцаарддагийг эрдэмтэд онцолсон байна.

Тvvнчлэн ганцаардмал хvн ердийнхөөс илvv бээрэг, хvйтнийг мэдэрдэг байна. Харин Чикагогийн их сургуулийн судалгааны багийнхан ганцаардал бол нэгэн төрлийн өвчний вирус хэмээжээ. Ингээд эрдэмтэд ганцаардлыг зvрхний өвчин, өөрийгөө хамгаалах чадвар, хэвийн бус нойрсолт гээд мансууруулах бодис хэрэглэх гэх мэт сөрөг vр дагавар авчирдгийг анхааруулсан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.