
Хүн төрөлхтний спортын их баяр наадам Азийн тоглолт БНСУ-ын Инчон хотод болж байгаа. Анх 1951 онд Энэтхэгийн Дели хотод шар тивийн тамирчид спортын шилдгүүдээ тодруулж байжээ. Энэ хугацаанд БНХАУ, Япон, БНСУ хамгийн их медалийг хүртсэн бол Монгол улс 1974 оноос хойш 15 алт, 33 мөнгө, 68 хүрэл, нийт 116 медаль аваад байна /“Инчон 2014”-өөс авсан медалийг оруулаагүй/. Энэтхэгийн Дели хотод 1951 оны тавдугаар сарын 4-нөөс 11-ны хооронд анхны тивийн Олимп болоход 11 орны 489 тамирчин 6 спортын төрөлд 57 багц медалийн төлөө өрсөлдөж байжээ. “Дели 1951”-т Япон 24 алт, 21 мөнгө, 15 хүрэл, нийт 60 медаль, Энэтхэг 15 алт, 16 мөнгө, 20 хүрэл, нийт 51 медаль, Иран 8 алт, 6 мөнгө, 2 хүрэл, нийт 16 медалийг өөрийн эх орондоо авч ирж байсан түүхтэй.
Харин Монголчуудын анх оролцсон “Тегеран 1974” Азийн VII наадам Иран улсад 1974 оны есдүгээр сарын 1-нээс 16-ны хооронд болсон. Тухайн үед манай тивийн 19 орны 3010 тамирчин 16 спортын төрөлд 202 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Манай улсын хувьд 2 алт, 5 мөнгө, 8 хүрэл, нийт 15 медаль хүртэж гараагаа амжилттай эхэлсэн нь энэ байлаа. “Тегеран 1974”-т Япон 75 алт, 49 мөнгө, 51 хүрэл, нийт 175 медаль, Иран 36 алт, 28 мөнгө, 17 хүрэл, нийт 81 медаль, БНХАУ 33 алт, 46 мөнгө, 27 хүрэл, нийт 106 медальтай багийн дүнгээр тэргүүлсэн.
2010 онд БНХАУ хоёр дахь удаагаа Азийн наадмыг эх орондоо хүлээсэн авсан аж. Гуанжоу хотод Азийн XVI наадам арваннэгдүгээр сарын 12-ноос 27-ны хооронд болоход 45 орны 9704 тамирчин 42 спортын төрөлд 476 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Багийн дүнгээр БНАХУ 199 алт, 119 мөнгө, 98 хүрэл, нийт 416 медаль хүртэж Азийн наадмын дээд амжилтыг тогтоосон. Харин БНСУ 76 алт, 65 мөнгө, 91 хүрэл, нийт 232 медаль, Япон 48 алт, 74 мөнгө, 94 хүрэл, нийт 216 медалийг өөрийн болгосон юм. Урд хөршид болсон тэмцээнээс Монгол 2 алт, 5 мөнгө, 9 хүрэл, нийт 16 медалийг авсан. 17 удаа Азийн наадам болоход Япон, БНХАУ гэсэн хоёр улс медалийн тоо болон чанараар тивийнхээ улс орнуудыг тэргүүлж, спортоор илт тасархай хөгжилтэй гэдгээ харуулсан. Харин БНСУ, Иран, Энэтхэг зэрэг орнууд энэ спортын том наадамд багийн дүнгээр тэргүүлж үзэлгүй өдий хүрчээ.
Азийн наадмыг зохион байгуулсан орнууд
Азийн наадмаас медаль хүртсэн Монголын тамирчид /1974-2010/
Алтан медальтнууд
- Дашдоржийн Цэрэнтогтох 1974 эрэгтэй чөлөөт бөх 90кг
- Хорлоогийн Баянмөнх 1974 эрэгтэй чөлөөт бөх 100кг
- Зэвэгийн Ойдов 1978 эрэгтэй чөлөөт бөх 68кг
- Буяндэлгэрийн Болд 1982 эрэгтэй чөлөөт бөх 68кг
- Зэвэгийн Дүвчин 1982 эрэгтэй чөлөөт бөх 82кг
- Пунцагийн Сүхбат - 1990 он, эрэгтэй чөлөөт бөх 82кг
- Цэрэнбаатарын Цогтбаяр - 1994 он, эрэгтэй чөлөөт бөх 57кг
- Халиуны Болдбаатар - 1998 он, эрэгтэй жүдо
- Хишигбатын Эрдэнэт-Од - 1998 он, эмэгтэй жүдо 57кг
- Оюунбилэгийн Пүрэвбаатар - 2002 он, эрэгтэй чөлөөт бөх 60кг
- Дамдинсүрэнгийн Нямхүү - 2006 он, эрэгтэй жүдо 81кг
- Хашбаатарын Цагаанбаатар - 2006 он, эрэгтэй жүдо 66кг
- Ганзоригийн Мандахнаран - 2010 он, эрэгтэй чөлөөт бөх 60 кг
- Гэлэгжамцын Наранчимэг - 2010 он, эмэгтэй чөлөөт бөх 72 кг
Мөнгөн медальтнууд
- Содномын Гомбо - 1974 он, эрэгтэй бокс 60кг
- Хорлоогийн Баянмөнх - 1974 он, эрэгтэй сонгомол бөх 100кг
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 1990 он, эрэгтэй жүдо +95кг
- Лодойн Энхбаяр - 1990 он, эрэгтэй чөлөөт бөх 74кг
- Болдын Жавхлантөгс - 1990 он, эрэгтэй чөлөөт бөх -100кг
- Адуучийн Баатархүү - 1990 он, эрэгтэй чөлөөт бөх -130кг
- Бандийн Алтангэрэл - 1990 он, эрэгтэй бокс 75кг
- Түмэндэмбэрэлийн Зүүнбаян - 1994 он, эрэгтэй чөлөөт бөх 48кг
- Самбуугийн Дашдулам - 1998 он, эмэгтэй жүдо +78кг
- Оюунбилэгийн Пүрэвбаатар - 1998 он, эрэгтэй чөлөөт бөх 58кг
- Долгорсүрэнгийн Сумъяабазар - 1998 он, эрэгтэй чөлөөт бөх 97кг
- Цэнд-Аюушийн Очирбат - 2002 он, эрэгтэй жүдо 90кг
- Доржготовын Цэрэнханд - 2006 он, эмэгтэй жүдо +78кг
- Мөнхбаатарын Бундмаа - 2006 он, эмэгтэй жүдо 52кг
- Доржготовын Цэрэнханд - 2006 он, эмэгтэй жүдо Үнэмлэхүй
- Зоригтбаатарын Энхзориг - 2006 он, бокс 57кг
- Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ - 2006 он, бокс 60кг
- Мөнхбаатарын Бундмаа - 2010 он, эмэгтэй жүдо 52кг
- Монгол баг (Отрядын Гүндэгмаа, Цогбадрахын Мөнхзул, Төмөрчөдөрийн Баярцэцэг) - 2010 он,буудлага, 25м Спортын гар бууны төрөл
- Жаргалсайханы Чулуунбат - 2010 он, эрэгтэй чөлөөт бөх 120 кг
- Эрдэнэсоёлын Ундрам - 2010 он, эмэгтэй бокс 69-75 кг
- Очирбатын Насанбурмаа - 2010 он, эмэгтэй чөлөөт бөх 63 кг
Хүрэл медальтнууд
- Буянгийн Ганбат - 1974 он, эрэгтэй бокс 54кг
- Цэдэндамбын Нацагдорж - 1974 он, эрэгтэй сонгомол бөх 68кг
- Дүгэрийн Цэрэндаш - 1974 он, эрэгтэй сонгомол бөх 82кг
- Жигжидийн Мөнхбат - 1974 он, эрэгтэй сонгомол бөх 90кг
- Должингийн Адъяатөмөр - 1974 он, эрэгтэй сонгомол бөх +100кг
- Равсалын Отгонбаяр - 1978 он, эрэгтэй бокс 57кг
- Хастын Жамган - 1978 он, эрэгтэй бокс 63,5кг
- Д.Эрдэнээ - 1978 он, эрэгтэй бокс 75кг
- С.Хичээнгүй - 1982 он, эрэгтэй бокс -91кг
- Дамдинбазарын Ганзориг - 1990 он, эрэгтэй бокс -91кг
- Нямаагийн Алтанхуяг - 1990 он, эрэгтэй бокс 63,5кг
- Сандагсүрэнгийн Эрдэнэбат - 1990 он, эрэгтэй бокс 57кг
- Цэен-Ойдовын Цэрэн - 1990 он, эрэгтэй бокс 54кг
- Артагийн Буянжаргал - 1990 он, эрэгтэй жүдо 71кг
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 1990 он, эрэгтэй жүдо Үнэмлэхүй
- Дашгомбын Баттулга - 1990 он, эрэгтэй жүдо 60кг
- Дашгомбын Баттулга - 1994 он, эрэгтэй жүдо 65кг
- Халиуны Болдбаатар - 1994 он, эрэгтэй жүдо 71кг
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 1994 он, эрэгтэй жүдо +95кг
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 1994 он, эрэгтэй жүдо Үнэмлэхүй
- Самбуугийн Дашдулам - 1994 он, эмэгтэй жүдо Үнэмлэхүй
- Цэрэнбаатарын Хосбаяр - 1994 он, эрэгтэй чөлөөт бөх 48кг
- Баттогтохын Бат-Эрдэнэ - 1994 он, эрэгтэй чөлөөт бөх -100кг
- Доржсүрэнгийн Мөнхбаяр - 1994 он, буудлага 10м Хийн гар буу
- Батмөнхийн Энхбаяр - 1998 он, эрэгтэй бокс 71кг
- Дэнсмаагийн Энхсайхан - 1998 он, эрэгтэй бокс 63,5кг
- Түмэнцэцэгийн Үйтүмэн - 1998 он, эрэгтэй бокс 60кг
- Гэлэгжамцын Өсөхбаяр - 1998 он, эрэгтэй чөлөөт бөх -130кг
- Очирын Одгэрэл - 1998 он, эрэгтэй жүдо +100кг
- Дашзэвэгийн Пүрэвсүрэн - 1998 он, эрэгтэй жүдо 90кг
- Эрдэнэбаатарын Ууганбаяр - 1998 он, эрэгтэй жүдо 66кг
- Самбуугийн Дашдулам - 1998 он, эмэгтэй жүдо 78кг
- Цогтбаатарын Буянтогтох - 1998 он, эрэгтэй чөлөөт бөх 63кг
- Монгол баг- 1998 он, эмэгтэй буудлага спорт гар буу
- Эрдэнэ-Очирын Долгормаа - 2002 он, эмэгтэй жүдо +78кг
- Эрдэнэ-Очирын Долгормаа - 2002 он, эмэгтэй жүдо Үнэмлэхүй
- Гантөмөрийн Дашдаваа - 2002 он, эрэгтэй жүдо 66кг
- Хишигбатын Эрдэнэт-Од - 2002 он, эмэгтэй жүдо 57кг
- Цогтбазарын Энхжаргал - 2002 он, эмэгтэй чөлөөт бөх 48кг
- Найдангийн Отгонжаргал - 2002 он, эмэгтэй чөлөөт бөх 55кг
- Очирбатын Мягмарсүрэн - 2002 он, эмэгтэй чөлөөт бөх 63кг
- Отрядын Гүндэгмаа - 2002 он, буудлага 25м Спортын гар буу
- Норжингийн Баярмагнай - 2002 он, эрэгтэй чөлөөт бөх 66кг
- Өлзийбадрахын Саруул-Од 2002 - он, вушу 56кг
- Магсаржавын Батжаргал 2002 - он, вушу 74кг
- Дамдинсүрэнгийн Нямхүү - 2002 он, эрэгтэй жүдо 81кг
- Пүрэвжаргалын Лхамдэгд - 2006 он, эмэгтэй жүдо -78кг
- Монгол баг (Отрядын Гүндэгмаа, Цогбадрахын Мөнхзул, Гантөмөрийн Хэрлэнцэцэг) - 2006 он,буудлага, 25м Спортын гар бууны төрөл
- Энхбатын Бадар-Ууган - 2006 он, бокс 54кг
- Цогтбазарын Энхжаргал - 2006 он, эмэгтэй чөлөөт бөх 48кг
- Найдангийн Отгонжаргал - 2006 он, эмэгтэй чөлөөт бөх 55кг
- Бадрахын Одончимэг - 2006 он, эмэгтэй чөлөөт бөх 63кг
- Очирбатын Бурмаа - 2006 он, эмэгтэй чөлөөт бөх 72кг
- Буянжавын Батзориг - 2006 он, эрэгтэй чөлөөт бөх 66кг
- Цэнд-Аюушийн Наранжаргал - 2010 он, эмэгтэй жүдо 70 кг
- Түмэн-Одын Баттөгс - 2010 он, эмэгтэй жүдо 63 кг
- Балжиннямын Бат-Эрдэнэ - 2010 он, эмэгтэй жүдо 48 кг
- Доржготовын Цэрэнханд - 2010 он, эмэгтэй жүдо үнэмлэхүй
- Хадбаатарын Мөнхбаатар - 2010 он, эрэгтэй жүдо үнэмлэхүй
- Магсаржавын Батжаргал 2010 - он, вушу 75 кг
- Доржваанчигийн Гомбодорж - 2010 он, эрэгтэй чөлөөт бөх 74 кг
- Пүрвээгийн Өсөхбаатар - 2010 он, эрэгтэй чөлөөт бөх 84 кг
- Жаргалын Отгонжаргал - 2010 он, эрэгтэй бокс 69 кг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505