Хүүхэд яагаад ойр, ойрхон шээж, шээхдээ зовиурладаг вэ?

Twitter Print
2020 оны 12-р сар 05-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн шээсний сүвт бохир, бактери орсноос болж давсагт үрэвсэл үүсдэг Үүнийг цистит гэнэ.

Бактери нь хүүхдийн биед шээсний сувгаар эсвэл цусаар дамжиж халдварладаг. Бактери нь шээсний сувгаар дамжин давсаг цаашлаад бөөрийг үрэвсүүлэх аюултай.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Өндөр халуурах, шээхдээ уйлагнах, ойр ойрхон шээх, шээс алдах, шээс нь эхүүн үнэртэй болох, нуруугаар өвдөх, гэдэс өвдөх, бөөлжих, хоолны дуршил буурах, жин нэмэхгүй байх зэргийн шинж тэмдэгүүд хүүхдэд илэрнэ.

Ямар шалтгаантай вэ?

Хамгийн түгээмэл шалтгаан нь хүүхдийн баасанд агуулагддаг “E.coli” хэмээх бактери нь хүүхдийн шээсний сувагт орсноос болдог. Ариун цэвэр сайн сахиагүй, хүүхдийн гэдэс гүйлгэх, хүүхдийн бөгс баас, шээсэндээ түлэгдэж улайж үрэвссэн үед уг бактери хүүхдийн шээсний сувагт амархан орох эрсдэлтэй болдог.

Мөн өтгөн хаталт, цагаан хорхойтох, гүйцэт шээддэггүй, шээсээ байнга удаан хугацаагаар барьдаг зэрэг шалтгааны улмаас хүүхдийн цистит өвчин үүсдэг.

Яаж оношлох вэ?

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр шээсний суваг, давсаг, бөөрний үрэвслийг оношилох боломжтой.

Цистит аюултай юу?

Давсагны үрэвсэл буюу циститийн үеийн үрэвслийг оройтуулж эсвэл хангалтгүй эмчлэх, өвчин дахин давтагдах нь өвчин хүндэрч бөөрний үрэвсэлт өвчин болж хувирах зэрэг нь хүүхдийн хувьд аюултайд тооцогдоно. Харин хүүхдийн бөөрөнд ямар нэгэн юм үлдээсэн үрэвсэл нь ирээдүйд цусны даралт хэлбэлздэг болох, бөөрний дутагдалд орох, өсөлт бойжилтын доройтолд орох, цус багадалттай болох, жирэмсний үед шээсэнд уураг ялгарах, жирэмсний үеийн хордлого хүндрэх гэх мэт сөрөг үр дагавартай.

Яаж эмчилдэг вэ?

Шээсний сүв, давсагны үрэвслийн үед нь хүүхдэд эмчийн заавраар зохих антибиотикийг цагаар уулгах хэрэгтэй. Эмчилгээ 5-7 хоног үрэгэлжилнэ. Сиропоор хэрэглэх антибиотикийг сэрүүн газар эсвэл хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Хүүхдэд эмийг нь өгөхөөсөө өмнө заавал шилтэй эмээ сэгсрэх хэрэгтэй. Зориулалтын халбагаар эмчийн заасан хэмжээгээр цагт нь уулгах нь чухал. Шаардлагатай тохиолдолд эмч хүүхдийг гэрээр тарих эмчилгээ эсвэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эмчилгээ бичиж өгч ч болно.

Шээсний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хүүхдэд шингэн юм, ус сайн уулгах хэрэгтэй. Шээж, баасных нь дараа бөгсийг нь усаар сайтар угааж байх хэрэгтэй.

Шээсний өнгө, үнэр, орчинг хэвийн болгох, Еколи нянгийн үржлийг дарангуйлах зорилгоор эмийн ургамлын найрлагатай риналка эмийг 1 сарын турш 15мл авч 50мл усанд найруулж уулгана Өдөрт 3 удаа найруулж уулгаарай.

Циститээс яаж сэргийлэх хэрэгтэй вэ?

Ариун цэврийг сайн сахиж, өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай бол энэ талаар эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Эмэгтэй хүүхдийг шээж, баасных нь дараа бөгсийг нь урдаас нь хойш арчиж байх, ер нь баасан үед нь усаар угааж цэвэрлэж байх нь хамгийн тохиромжтой.

Ямар нэгэн тусгай цэвэрлэгээний бодис, савах хэрэглэх шаардлагагүй. Нойтон сальфетик хэрэглэх нь төдийлөн хангалттай биш юм. Усанд оруулахдаа хүүхдийн бөгсөн хэсгийг усаар сайн угааж өгөх хэрэгтэй. Бага насны хүүхдэд ариун цэврийн тусгай саван, ванны хөөс зэрэг нь сайн биш. Учир нь эдгээр бодисууд нь бэлэг эрхтэний хэсгийн “pH”-гийн тэнцвэрийг (хүчиллэг бүтцийг) өөрчилж, бактериар өвчилөх магадлалыг өндөрсгөдөг. Хүүхдийг усанд 15 минутаас удаан байлгах хэрэггүй. Аль болох хөвөн даавуун материалтай дотуур хувцас өмсүүлэх хэрэгтэй.

Хүүхдийн шээсийг заавал чинэртэл нь байлгах шаардлагагүй. 3-4 цаг тутамд шээлгэж, давсгийг нь суллаж байх хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.