
Өнөөдрийн бидний хүүхдийн өсч хөгжиж буй нийгэмд цахим ертөнц, зурагт, ном сэтгүүлээр дамжуулан бэлгийн харилцааг илэрхийлэн харуулсан байдал хэтэрхий ил тод байгаа учир эцэг эхчүүд бэлгийн боловсролыг үр хүүхдэдээ тохирох наснаас нь боломжоороо ярьж, хэлж байх нь таны хүүхдийн аюулгүйн байдалд чухал болоод байна.
1. 2-3 насанд хүүхэд бэлгэ эрхтнээ сонирхон таньж мэдэн, янз бүрээр шээж үзэж, өөрийнхөө бэлэг эрхтний талаар анхны төсөөлөлтэй болдгоос гадна бэлгэ эрхтнээ оролдох дуртай байдаг.
Энэ насны хүүхэд бэлгэ эрхтнээрээ оролдох нь тийм буруу, айх зүйл биш боловч үргэлж оролддог түүгээрээ уйдаагаа гаргадаг болгож болохгүйг анхаараарай. Оролдоод эхлэх үед нь боль, болохгүй ,баба гэхээс илүүтэй анхаарлыг нь өөр зүйлд чиглүүлж мартуулаарай.
2. 3-5 насанд хүйсийн ялгаагаа мэдэж охид аавдаа, хөвгүүд ээждээ илүү сайн ханддаг болно. Мөн энэ үед эсрэг хүйсийн найз охин, хөвгүүнтэй болж тэднийгээ илэх, үнсэх, тэдэндээ чихэр, бэлэг өгөх сонирхолтой болдог. Түүнийгээ аав ээждээ байнга ярихаас гадна “Би хаанаас гарсан бэ?”, “Чиний хайр чинь хэн бэ” гэх мэт сониучхан асуултууд асууж эхэлнэ.
Энэ нас бол "бэлгэ эрхтэн бол ЗӨВХӨН ЧИНИЙ нандин зүйл" гэдгийг маш сайнаар ухааруулах нас. Өмд, дотуур хувцсыг нь хүртэл аав ээж нь биш өөрөө тайлж өмсдөг байхыг хэвшүүлээрэй. Зарим үед та өмсүүлэх, оролцох шаардлага гарвал өөрт нь “Аав нь (ээж нь) туслах уу, болох уу” гэх мэтээр заавал хэлж зөвшөөрөл авч байгаарай. Эсрэг хүйстнээ сонирхож буйг нь хэт өхөөрдөн эрлүүлж, хэт хориглон эсэргүүцэж болохгүй. Харин хацар дээр нь үнсэж, гараас нь хөтөлж, тэвэрч, хамтдаа тоглож хайрлаж болно гэдгийг нь тайлбарлаарай.
“Би хаанаас гарсан бэ”-д "аав ээжийнхээ хайран дундаас гарсаан" гэх мэтээр бодит байдал руу дөхүүлж хариулаарай. Мөн бэлгэ эрхтний тухай зурагт ном үзэх, амьтаар дамжуулан эр эм хүйс өөр байх ялгаа онцлогийг таниулаарай. Огт буруу хариулт хэлж, худал тайлбарлахгүй шүү.
3. 5-7 нас эсрэг хүйснийхнээсээ ичих, нэрэлхэх, бардамнах шинжүүд илэрнэ. Хувцасаа солихдоо нуугдах, биеийн хэсгээ халхалдаг болдог. Энэ үед мөн “Би таны хаанаас, яаж гарсан юм бэ?” хэмээн илүү нухацтайгаар сонирхож эхэлнэ.
Энэ үед хүүхэд хаана хэрхэн бойждог, хэрхэн төрдөг бичлэг үзэж, хоёр хүний эсээс бүрдэж хэрхэн цаасаа өсч хүн болдог талаарх бодит үнэнийг ярихад болно. Мөн аав нь хүүгээ, ээж нь охиноо дагуулан халуун ус, саунаар ойр ойрхон орж хэвшээрэй. Учир нь өсвөр насны үед нь нойтон зүүд, БЗХӨ, охидын юм ирэх, жирэмслэлт гэх асуудлыг нуулгүй ярилцдаг болох бие халаалт үе юм.
Г.Төмөрзаяа
"Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.