Эрэгтэй, эмэгтэй жүдочид хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо

2014 оны 09-р сар 23-нд 17:43 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотод Азийн спортын XVII наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манайхаас бэйсбол, буудлага, усанд сэлэлт, жүдо, туялзуур жад, байт харвааны тамирчид өрсөлдөж байгаа. Жүдо бөхийн багийн барилдаанд эрэгтэйчүүд Туркменистаныг 5:0-ээр хожсон ч хэсгийн аваргын төлөө БНСУ-д 5:0-ээр ялагдаж хүрэл медалийн төлөө Японы багтай барилдахаар болжээ.

Харин эмэгтэйчүүд Тайландыг 4:1-ээр хожиж дараагийн тойрогт зохион байгуулагч орны бүсгүйчүүдэд 3:2-оор ялагдал хүлээлээ. Жүдо бөхийн барилдаанд эрэгтэйчүүдээс БНСУ-Казахстан, эмэгтэйчүүдээс БНСУ-Японы баг аваргын төлөө барилдахаар шалгарч үлдлээ. Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 19:00-д эхэлнэ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.