“Монголын үлэмж биет” Ичиножёо Ичинноровын ялалтын цуврал үргэлжилсээр

Twitter Print
2014 оны 09-р сар 24-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн намрын тэмцээний арав дахь өдрийн барилдаан боллоо. Аки башёг 69 дэх их аварга Хакухо арван даваатай ганцаараа тэргүүлж байгаа бол 71 дэх ёкозүна Какүрюү, маэгашира Ичиножёо нар 9 даваа, 1 унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд явж байна. Өнөөдөр манай бөхчүүдээс Хакухо Осунаришиг, Какүрюү Такэказэг, Ичиножёо Ёшиказэг, Тэрүнофүжи Такаясүг, Кёкүтэнхо Саданофүжиг, Араваши нутаг нэгт Кёкүшюхог, Тамаваши нутгийн бөх Токитэнкг ялж даваагаа ахиуллаа.

Харин 70 дахь ёкозүна Харумафүжи гэмтлийн улмаас башёгийн дундаас барилдах боломжгүй болсон. Манай бөхчүүд арван өдрийн дараах байдлаар Хакухо 10-0, Какүрюү 9-1, Ичиножёо 9-1, Кёкүтэнхо 7-3, Тэрүнофүжи 3-7, Кёкүшюхо 5-5, Араваши 3-7, Тамаваши 3-7, Токитэнкү 2-8 гэсэн амжилттай явж байна.

Японы орныг шуугиулж буй Ичиножёо Ичинноров өнөөдөр ес дэх даваагаа авч тэргүүлэгчийн эгнээнд явж байгаа аж. 800 жилийн түүхтэй их сумод дээд зиндаанд гарч ирсэн анхныхаа башёд тавиас дээш хувийн амжилт үзүүлж их аваргатай барилдсан бөх маш цөөхөн байдаг.

Харин Ичиножёо тэмцээний сүүлийн өдрүүдэд хоёр их аваргын нэгэнтэй барилдах нь тодорхой болсон. Тавхан башё зарцуулж дээд зиндаанд түрүүлэх хэмжээнд барилдаж буй түүнийг дараагийн ёкозүна болоход гайхах зүйлгүй гэдгийг их аварга Китаноүми хүлээн зөвшөөрсөн. Энэ бол үндэснийх нь бөхөд ид хаваа гайхуулан барилдаж буй Монголын бөхчүүдийг зогсоож чадахгүй байгаагийн илрэл билээ.

Аки башёгийн дээд зиндааны арав дахь өдрийн хүснэгт

Ичиножёо Ичинноровын амжилт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • z

      (180.235.185.224) 2014-09-25 13:37
      • 0
      • 0

      ene hun bol tengeriin amitan baina hervee Asashyoryu baisan bol hakuho asa 2 hoorondoo uzeed ter rekordyg n evdehed hetsuu boloh baisyn hohindee jiiben ulsyhan erduu ch uragshaa hardagguig n tendees n harsandaa odoo hakuho 32 baitugai turuulnee harin ene zaluu teriig n bur evdeh baihdaa

      Хариулах

    • minii bodo l

      (112.72.13.121) 2014-09-23 17:57
      • 0
      • 0

      bichlegiin oruuulaach

      Хариулах