Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүдээ баасан гарагийн чуулгандаа сууцгаана уу

Twitter Print
2019 оны 12-р сар 27-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

БНН-ын дарга Б.Жаргалсайхан дараах уриалгыг гаргажээ.

Тэрбээр “Авлигачдын асран хамгаалагч Шатарбалын Раднаасэдийн хөөн хэлэлцэх хуулийн "буянаар" 400 авлигач, дээрэмчин ял зэмээс мултраад байна. Түүний санаачилсан хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар засахаар УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй цөөн гишүүд зүтгэж байгаа билээ.

Харамсалтай нь авлигачдын ар тал болсон УИХ-ын гишүүд чуулгандаа ирэлгүй ирц унагаж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаагаар цаашдаа 200 гаруй албан тушаалтан гэм зэмгүй өнгөрөх бөгөөд улсад учруулсан хохирол нь 12 наяд болжээ. Тиймээс иргэд та бүхэн УИХ-ын гишүүдийг чуулгандаа суухыг шаардах, цаашлаад хэн хэн бултаж зугатахыг хараад аваарай. Аман дээрээ авлигачтай тэмцэнэ гэх атлаа ачир дээрээ хамгаалах УИХ-ын гишүүдийг чуулгандаа суутал шейр хийцгээе!!!” гэсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (202.9.46.156) 2019-12-27 12:38
      • 0
      • 0

      Radnaasediig dahin buu songooroi. awilgchdig asar ih huhuulen demjij, ard tumnii yduurald asar ih huch nemsen hun./huun heleltseh hugtsaa gegchiig gargaj irsneere/

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.80) 2019-12-27 11:08
      • 0
      • 0

      Zov

      Хариулах