Бүсгүйчүүд Хонгконгтой тоглож байна

Twitter Print
2014 оны 09-р сар 23-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотод Азийн наадам үргэлжилж байна. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнд манай шигшээ баг хоёрдугаар шатны эхний тоглолтоо өнөөдөр Иорданы багтай хийнэ. Манай тамирчид эхний шатанд Мальдив, Хонгконгийн багийг хожиж Кувйтэд нэг онооны зөрүүтэй хожигдсон. Улмаар хоёрдугаар шатанд БНСУ, Иордантай учраа таарсан.

Харин Азийн наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Манай бүсгүйчүүд урьдчилсан шатанд Хонгконг, Казахстан, Непаль, Катар улстай тоглох оноолт гарчээ. Энэ цаг мөчид Монгол-Хонгконгийн шигшээ багийн тоглолт болж байгаа. Мөн Монгол-Иордоны эрэгтэй багийн тоглолт 17:00 цагт эхэлнэ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.