Хувийн энергиэ цэвэр байлгах аргууд

Twitter Print
2021 оны 07-р сар 04-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

1. Тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг, сонирхолгүй санагддаг хүмүүстэй аль болох бүү харьц. Тэдний анхаарлыг өөртөө бүү тат, бүү марга, тэдний төлөө ямар нэг юм бүү хий.

2. Олон хүн бөөгнөрсөн газар байхдаа ар нуруундаа 10 – 15 см илүү гадны хүн ойртуулахгүйг хичээ. Хүний нуруугаар нарийн эрчим хүчний нөлөөнд өртөмхий энергийн суваг явдаг. Өөрийгөө хамгаалахын тулд цэвэр эфирийн тос түрхэж бай. Үнэр нь таны хамгаалалт болно.

3. Хичнээн өлсөж байсан ч өвчтэй, ядарсан, уцаартай, таньд дургүй хүний хийсэн хоолыг бүү ид.

4. Орон гэртээ зөвхөн өөрөө л байдаг тохиолог хувийн орон зайтай бол. Тийшээ таны зөвшөөрөлгүй хэн ч нэвтэрдэггүй байх ёстой.

5. Олсон эд зүйлстэй маш болгоомжтой харьц. Ялангуяа эртний эдлэл, чимэг зүүлт, сахиус, хувийн эд зүйлстэй. Тухайн эдийн эзэн хэн байсан, түүнтэй юу тохиолдсон тодорхойгүй. Бас тухайн эдлэл сөрөг мэдээлэл агуулж байж мэднэ.

6. Бусдын өгч байгаа бэлгэнд болгоомжтой ханд. Зарим бэлэг таны хүчийг сулруулж бүр хүндээр өвчлүүлдэг. Үнэхээр сэтгэлд нийцсэн бэлгийг л хүлээж авч бай.

7. Дасгал хөдөлгөөн байнга хий: гүйлт, фитнесс, идэвхт бясалгал, йог, усан сэлэлт, дугуй унах гэх мэт. Эрүүл мэндээ байнга анхаар. Өвчтэй хүн бусдын зүгээс ирэх эрчим хүчний нөлөөг эсэргүүцэж чаддаггүй. Түүгээр ч үл барам хэсэг хугацааны дараа тэр бусдын энергийг сорогч болж хувирдаг.

8. Бусдын эд зүйлс болон хувцас хунарыг бүү өмс, нэг удаа ч гэсэн бүү өмсөж үз. Өвчтэй, нас барсан хүний хувийн эд зүйлсийг бүү хэрэглэ. Өөрийн хувийн эд зүйлсээ ч гэсэн түр зур бусдад бүү зээлдүүл.

9. Амьдарч, ажиллаж байгаа орчноо цэвэрхэн тохитой байлга. Өдөр бүр усанд ор, хувцасаа байнга соль. Ор хөнжлийн даавуу, гар нүүрийн алчуураа байнга угааж хэвш.

10. Санаа сайтай яв. Бусадтай эвтэй, уян хатан байж сур. Аливаа зөрчлөөс зайлсхийх гэж оролд, болохгүй бол бүү хурцатга.

11. Уучилж сур. Мууг муугаар бүү хариул. Уурлах, муу юм бодох бүрт эрчим хүч алдагддаг.

12. Байнга инээмсэглэж яв. Амьдралын сайхныг анзаар, эргэн тойрны сайхныг олж хар. Өөрийгөө, бусдыг, амьдралыг хайрла.

Эх сурвалж: АНИРГҮЙ ТӨВ бясалгалын сургууль

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ain’t by

      (37.47.229.159) 2019-12-16 18:56
      • 0
      • 0

      Udur byr usand or ch geh shig muu gd emch nar zuvluud bga biz dee bi nasaaraa l komissiin baraa avch umsluu muu yum yuu ch alga ha ha

      Хариулах

    • Ain’t by

      (37.47.229.159) 2019-12-16 18:56
      • 0
      • 0

      Udur byr usand or ch geh shig muu gd emch nar zuvluud bga biz dee bi nasaaraa l komissiin baraa avch umsluu muu yum yuu ch alga ha ha

      Хариулах