Олон улсын атомын энергийн агентлагийн чуулган эхэллээ

Twitter Print
2014 оны 09-р сар 23-нд 13:59 цагт
Мэдээний зураг,

Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 58 дугаар чуулган өчигдөр Австрийн нийслэл Вена хотноо эхлэв. Монгол Улс 1973 онд ОУАЭА-ийн гишүүн болсон бөгөөд Ерөнхий бага хурлын тус чуулганд манай улсаас Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд төлөөлөгчид АНУ-ын Эрчим хүчний яамны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

ОУАЭА-ийн тус чуулганаар Агентлагаас ирэх нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлын хөтөлбөр төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэж батлах юм. Чуулганы эхэнд Вануату, Гайана, Джибути, Коморос Улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлэхээр шийдвэрлэснээр агентлагийн гишүүн орны тоо 166-д хүрч байна.

Дэлхийн 30 оронд 437 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаа ба шинээр 7 реактор (ихэнх нь Азид) барьж байгаа ажээ. Цөмийн эрчим хүчний реакторууд нь дэлхийн цахилгааны хэрэглээний 11 хувийг гаргадаг байна. Үүнтэй зэрэгцээнд цөмийн аюулгүй байдлыг хангах асуудал чухлаар тавигдаж байгааг тэрээр мөн онцлон тэмдэглэв. Энэ чиглэлд агентлагийн зүгээс гишүүн орнуудтай нягт хамтран ажиллаж ирсэн ба өнгөрсөн нэг жилийн хугацаанд 3000 гаруй мэргэжилтнийг цөмийн аюулгүй байдлын сургалтад хамруулжээ.

Мөн цөмийн аюулгүй байдлын асуудлаар өндөр түвшний олон улсын бага хурлыг 2016 онд зохион байгуулахаар бэлтгэж байгаа ба тус бага хурлаар цөмийн аюулгүй байдлыг хангах салбарт олсон ололт амжилтаа нэгтгэн дүгнэж, цаашид хийх ажлынхаа чиглэлийг тодорхойлох юм байна.

Ерөнхий бага хурлын бүгд хуралдаанд АНУ, БНХАУ, ОХУ, Европын холбоо, Австри, Египет, Казакстан, ӨАБНУ, Япон, Франц, БНСУ зэрэг 20 гаруй орны төлөөлөгчид үг хэлж оролцсон бөгөөд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглахын чухлыг нийтээр онцолж, энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлон илэрхийлэв.

Үүний сацуу цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхийн төлөө үйлсэд хүч чармайлтаа нэгтгэхийг уриалж байв. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.