"Далайчин Popeye" хүүхэлдэйн киног шинэчилжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 23-нд 10:34 цагт
Мэдээний зураг,

Аль өнгөрсөн зууны гучаад оны эхээр Америкийн олон нийт мэдэх болж тавь, жараад оноос дэлхий дахины хүүхэд багачуудын үзэх дуртай болсон “Popeye the Sailor” хүүхэлдэйн киног Холливудын уран бүтээлчид орчин цагийн өнгө аяст тааруулан өөрчлөн шинэчилсэн хувилбар гаргаж байгаа гэнэ. Fleischer Studios  студи  1933 оноос сонины зурагт өгүүлэл хувилбараар гаргаж байсан хүүхэлдэйн киноны гол дүр Попай баатар удалгүй Paramount Pictures-ийн бүтээл болж дэлхий дахин мэдэх болсон билээ. Амандаа байнга гаанс тамхи зууж явдаг, гар, цээж дүүрэн шивээстэй, танхай балмад ааш авиртай мэт хэрнээ найз бүсгүй Оlive-оо хамгаалан тулалддаг сайхан сэтгэлтэй далайчны дүр багачууд салахгүй үздэг кино болсон байдаг. Харин уг киноны үргэлжлэл Холливудын шинэ хувилбарт Попай байнга идэж хүч авдаг байсан  бууцайгаа (spinach) ор тас хаяад зогсохгүй, тамхи татдаггүй, элдэв шивээсгүй, үлгэр жишээ хүмүүжилтэй нэгэн болсон байгаа аж.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.