Чихэр, жимс, амттан, ундаа, жүүс хэрэглэх хүсэл их байвал яах вэ?

Twitter Print
2022 оны 11-р сар 01-нд 08:43 цагт
Мэдээний зураг,

Юугаар өлсөөд, ямар амтанд дурлаад байгаагаа анзаарч үзвэл энэ нь цаанаа бие, сэтгэлзүйн хэрэгцээ байгааг илэрхийлдэг байна.

1. Чихэрлэг амт - чихэр, жимс, амттан, ундаа, жүүс хэрэглэх хүсэл их байвал яах вэ?

Энэ нь сэтгэл ханамж, баяр хөөр, өдөр тутмын тогтсон дадал дутагдаж байгааг илэрхийлдэг.

2. Гурил - гурилан бүтээгдэхүүн, боорцог, талх хэтрүүлж идэх хандлагатай хүмүүс байдаг. Энэ нь тухайн хүнд тав тух, хайр, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ байгааг илэрхийлдэг.

3. Кофе - буюу кафейны хэрэгцээ их байвал яах вэ? Энэ нь танд амралт, хүчилтөрөгч, ус дутагдаж байгааг илэрхийлдэг. Амьсгалын дасгал, агаарт алхах, цэвэр ус уух, усанд орох зэргээр энэ хэрэгцээг орлуулж болно.

4. Давс - шорвог амтанд татагдаад байгаагаа анзаарвал энэ нь танд маш их ус, шингэн зүйл дутагдаж, ажил амралтын баланс алдагдаж буйг сануулж байгаа хэрэг. Маш сайн нойр, гүн амралт танд тус болох болно.

5. Тос - өөх тостой зүйл идмээр санагдаад байгаа нь тав тухгүй мэдрэмж, хайр халамж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх сэтгэлзүйн хэрэгцээ байгааг илэрхийлдэг байна.

Тиймээс эдгээр бие, сэтгэлзүйн хэрэгцээг хангахын тулд, ажил амьдралаа тэнцвэртэй байлгаж, сэтгэл санаагаа амраан тайвшруулахад иог, бясалгал ихээхэн тус болно. Бусдаар хайрлуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эхлээд бид өөрийгөө ойлгож, мэдэрч, хүлээн зөвшөөрөх нь чухал. Энэ чадварыг бид иог, бясалгалаар олж авдаг.

Эх сурвалж: Vinyasa Yoga studio

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.