Риши Сунак Их Британийн анхны ази гаралтай Ерөнхий сайд болно

Twitter Print
2022 оны 10-р сар 25-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Их Британийн Консерватив намын даргаар Риши Сунак олонхын саналаар сонгогдож, Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд томилогдохоор болжээ.

Энэтхэг гаралтай, 42 настай Риши Сунак Их Британийн анхны ази гаралтай Ерөнхий сайд болж байгаа аж.

Консерватив намын даргаар сонгогдсоныхоо дараа тэрээр "эдийн засгийн гүн хямрал"-ын үед нэгдмэл байх нь чухал гэдгийг онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Риши Сунакийг Их Британийн Эзэн хаанд бараалхаж, албан ёсоор Ерөнхий сайдад томилогдсоных нь дараа утсаар холбогдож, баяр хүргэхээр төлөвлөж байгаа тухай Цагаан ордноос мэдээлжээ.

Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Риши Сунак Сангийн сайдын албыг хашиж байсан ба тэрээр коронавирусын цар тахлын хүнд хэцүү цаг үед Английн эдийн засгийн салбарыг удирдсан билээ.

Риши Сунак анх 2015 оны парламентын сонгуульд ялалт байгуулж, түүнээс хойш улс төрийн карьер нь хурдацтай өсөж яваа залуу улстөрч юм.

Тэрээр улс төрд орохоосоо өмнө санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай, Их Британийн парламентын хамгийн чинээлэг гишүүдийн тоонд багтдаг аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.